Урлаг
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2019 09 сар 11
・ 3

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сангидоржийн Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. С.Саянцэцэг Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллахаар боллоо.
Төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч.
Тэрээр өөрийн фейсбүүк хуудаснаа "Миний сэтгэл их өндөр байна. Цаашид олон шинэ уран бүтээл хийж, олон сайхан шавь нартайгаа хичээн ажиллаж, гадаадад болон дотооддоо олон амжилтуудыг үргэлжлүүлэн хийхийг чармайн хичээнэ" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.