Банкны теллер харилцагчийнхаа хадгаламжийн мөнгийг завшжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 09 сар 12 ・ 5

Нийслэлийн Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах нэр бүхий банкны теллер өндөр настныг залилж, хадгаламжийн дансан дахь мөнгийг нь хувьдаа завшсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус банкны теллер Д гэгч нь өндөр настай хүнийг хууран мэхэлж хадгаламжиндаа мөнгөө хийхээр ирэхэд нь давхар зарлагын баримт дээр гарын үсэг зуруулж авчээ. 

Үүгээрээ хадгаламжинд нь байсан 5 сая төгрөгийг хувьдаа завшсан байна.  Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: