Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын IV сургуулийн 40 жилийн ойн багш, сурагчдын тоглолт яг одоо Тусгаар тогтнолын ордонд болж байна.  Тоглолтыг тус сургуулийн үе үеийн төгсөгч, багш хамт олон үзэж  байгаа бөгөөд хүн бүрт нээлттэй юм.

Тус сургуулийн төгсөгч, "Энх Эрдэнэтийн хөгжил" ТББ-ийн тэргүүн, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх: Одоогоос гурван сарын өмнө Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын IV сургуулийн захирал Ц.Болдсүх, хөгжмийн багш Эрдэнэбат багш нар маань надтай ирж уулзсан. Сургуулийнхаа 40 жилийн ойг угтаж багш сурагчдын тоглолт хиймээр байна, та дэмжиж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Миний хувьд ямар ч эргэлзээгүйгээр дэмжиж ажилласан. Гурван сарын дараа бидний ярьсан арга хэмжээ маань ажил хэрэг болж байна. Энд тодруулж хэлэхэд, бараг анх удаа нэг сургуулийн бүтэн хэмжээний тоглолтыг Улаанбаатарт тавьж байна. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд бэлдэж тоглолтыг тавьж байна.  Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын IV сургуулийн үе үеийн төгсөгч, одоо, ирээдүйн гурван үеийн хэлхээс болсон төгсөгчид болон багш нар өнөөдөр энд цугласан байна.  Урлагаар хүмүүжсэн хүүхдүүдийн маань авъяасыг дэмжин шууд дамжуулж байгаа та бүхэнд баярлалаа.

Хөгжмийн гүнзгийрүүлсэн сургалттай Орхон аймгийн Эрдэнэт хотын ерөнхий боловсролын IV сургуулийн 1980 лнп 8 жилийн 4-р сургууль нэртэйгээр Эрдэнэт хотын Нэгдүгээр дунд сургуулийн дэргэд найман анги, 24 бүлэг, 30 гаруй багштай хичээллэж эхэлсэн юм.  Улмаар 1984 онд 1165 хүүхэд суралцах хичээлийн шинэ байр ашиглалтад оруулж, 1985-1986 оны хичээлийн жилээ Эрдэнэт хотын IV дунд сургууль болж, 1987 онд анхны төгсөлтөө хийсэн түүхтэй. 

Одоогоор тус сургууль нь 180 гаруй багш, ажиллагсадтай, 2800 гаруй суралцагчидтай дэргэдээ Хөгжмийн төрөлжсөн сургалттайгаар хүмүүжлийн үйл ажиллагааг явуулж байна. 

Сургалтын чанар үзүүлэлт, сурагчдын амжилтаараа аймаг, улсдаа тогтмол тэргүүлдэг шилдэг хамт олон юм.