Samsung Galaxy Note 10|10+ утас худалдаанд гарлаа

Бизнес ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 01 ・ 2

Гар утасны зах зээлийг тэргүүлэгч, технологийн ирээдүйг тодорхойлогч Samsung компани наймдугаар сарын 7-нд Нью-Йорк хотноо Galaxy Note 10, 10+ загваруудаа танилцуулсан билээ. Тэгвэл эдгээр утаснууд Монголын зах зээлд нэвтэрч, хэрэглэгчдийн гар дээр очиход бэлэн болжээ. Шинэ загваруудын ялгаа ихэвчлэн дэлгэцийн хэмжээ болон S Pen дэмжих функц байдагбол Note 10, 10+ загваруудын хувьд камер, санах ой, багтаамжаараа онцгойрч байна.

 

\

Зөөврийн компьютер, тоглоомын консоль, мэргэжлийн камер гурвыг нэгтгэсэнтэй дүйцэхүйц хүчин чадалтай, шинээр танилцуулагдаж буй Note 10, 10+ загварууд тус тус 6.3 болон 6.8 инчийн дэлгэцтэй буюу Note 10-ийг Note 9 загвартай харьцуулахад 0.1 инч, 33 граммаар багасжээ.

 

Note 10, 10+ утасны онцгой шинж чанараар өндөр хурдны процессор, 30 минут цэнэглээд л өдрийн турш хэрэглэх боломжтой цахилгаан зарцуулалт хэмнэгч ухаалаг батарей, компьютертой дүйцэхүйц 12GB-ийн санах ой, 256 GB-ийн багтаамж, 1TB хүртэлх MicroSD карт нэмэлтээр ашиглах боломж зэргийг дурдаж болно. Шинэ загваруудад 60 минут хүртэлх хугацаанд дэлгэц дээрх үйлдлүүдийг бичих шинэ функц нэмсэн байна.

 

Урд камерыг дэлгэцийн хэсэгт суурилуулсан учир утасны нүүр бүхэлдээ дэлгэц болсонаж. Мэргэжлийн камерыг бүрэн орлох чадвартай Note 10, 10+ загварууд супер хөдөлгөөн тогтворжуулагч, агшин зуур солигдох дуран, Instagram горим, Adobe Premier rush программаар видео дүрс эвлүүлэх боломж гээд олон шинэ давуу талыг олгож байна. Тэрчлэн гурвалсан камерын системтэй 2x татдаг дуран, 77 хэмээр харах өргөн өнцгийн дуран, 123 хэмээр харах ультра өргөн өнцгийн дуран зэргийг компанийн зүгээс онцолж байгаа юм.Харин видео бичлэг хийхдээ амьд фокус ашиглах учир хоёр өөр өнцөгт хөдөлж байгаа зүйлийг ч ялгаруулах, тогтворжуулах боломжтой.Электрон S Pen үзэгний тусламжтайгаар видео дүрсэнд текст, зураг нэмж болoхоос гадна дүрсний хурд болон кадр хоорондын шилжилтийг тохируулж болно.

 

 

Дэлгэцийн чанарын хувьд дэвшилтэт Dynamic AMOLED технологи ашигласан бөгөөд зурагдахаас сэргийлсэн Gorilla Glass 6 шилээр давхар хамгаалагджээ. Мөн үе үеийн Galaxy Note утасны нэрийн хуудас болсон S Pen үзэг нь илүү нарийхан болсон байна. Энэхүү үзэг нь хөдөлгөөн бүрийг мэдрэхээс гадна өмнөх загваруудаасаа илүү удаан хугацаанд ашиглах,10 метр хүртэлх зайнаас утсаа удирдах боломжтой болжээ. Эдгээрээс гадна бичсэн үгийг ганц товшилтоор тект болгон хувиргана. Өнгөний сонголтын хувьд хар, солонгон цагаан, улаан, мөнгөлөг гэсэн 4 сонголттой Монгол Улсад худалдаанд гарах ба асаах, унтраах товчлуур болон Bixby товчлуур нь нэг болжээ.

Эдгээр шинэ загварууд Samsung компанийн үнэлгээ, ашиг орлогыг мэдэгдэхүйц сайжруулна хэмээн шинжээчдийн зүгээс үзэж байна.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: