Жүжигчин Б.Тамирын "ээлжит амраг"-аар хэн тодров

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 10 сар 03 ・ 4

 

Жүжигчин, Найруулагч Б.Тамирыг залуус сайн танина. Тэрбээр сүүлийн жилүүдэд дэлгэцийн бүтээлд залуу насаа зориулж яваа гэхэд болно. Үзэгч залуустаа өнгөлөг, түүхийг өгүүлсэн бүтээл хүргэхээр зорьдог нэгэн. Харин уран бүтээлээрээ чадварлаг залуугийн  хувийн амьдрал тогтворжиж өгдөггүй гэхэд хилсдэхгүй.

Амьдралын ханиараа жүжигчин Золоог сонгож, хосууд охинтой болоод хоёр тийш болсон. Удалгүй мөн л жүжигчин Н.Мөнхсоёлыг сонгосон хэдий ч удаан үерхээгүй. Хайрын романсаа загвар өмсөгч бүсгүйтэй холбосон ч цаг зуурын байсан бололтой хоёр тийш болсоноо зарлаж байсан удаатай юм.  Ийнхүү хувийн амьдралаа нам жим болгосон жүжигчин залуу сүүлийн үед харин дахин мэргэжил нэгт бүсгүйтэйгээ болзож эхэлжээ.

 

Түүний ээлжит амрагаар “Хувьсал” продакшнаас өрх тусгаарласан А.Ганчимэг аж. Тэд өнгөрсөн хавар "Халуун зүрх" бүтээлд хосууд болсон дүрийг бүтээсэн. Тус киноны дүрийг холболоо хэмээж байсан ч амьдрал дээр тэд үнэхээр үерхэж буй гэдгийг тэдний фэнүүд ил болгов.  Хосууд харилцаагаа албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөн амралтын өдрүүдэд өөр, өөрсдийн  инстаграм хуудаснаа  адилхан стори оруулсан нь тэдний болзож байгааг баталж байна хэмээн цахимд шуугиан дэгдээв.

Б.Тамир "Хэдийн бэ" интертаймэнт нэвтрүүлгээр орохдоо миний хайртай бүсгүй бэлэглэсэн хэмээн олонтаа хэлсэн тэгэхээр тэд харилцаагаа ил болгохыг хүсэхгүй байгаа гэдэг нь харагдаж байна.

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: