Монголын рок попын урсгалд өөрийн өнгө төрхөө бүрдүүлсэн дуучдын нэг нь Төрийн соёрхолт Д.Болд. Тэрбээр сүүлийн үед уран бүтээлээрээ нам гүмхэн байсан. Тэгвэл  тун удахгүй "тэсрэлт" хийхээр төлөвлөсөн хэмээн бор шувуу нисэх боллоо.

Дуулсан дуу болгоноо хит болгон, залуусын сонсох дуртай дууны жагсаалтын тэргүүнд байлгадаг тэрбээр "Зүүдний хаалган дээр" шинэ дуугаа энэ долоо хоногоос эхлэн FM сонсогчдын хүртээл болгожээ. 

Харин шинэ дууных нь клипийг TJ entertainment бүтээсэн бөгөөд удахгүй цацагдах гэнэ шүү. “Монгол поп”-ыг санаачлагч “R&B” чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Д.Болдын барих бас нэгэн том гэнэтийн бэлэг нь шинэ артистуудынхаа уран бүтээлийг ч мөн олны сонорт хүргэхээр зэхсэн байгаа гэнэ. Тун удахгүй Ж.Ариунжаргал, Б.Билгүүн, О.Бүжинхлам, С.Идэрмаа, Э.Ганбилэг нарын шинэ дуу та бүхнийг хөглөх нь ээ.