Имарт “Олимпийн гараа” тэмцээний бага насны боксчдыг дэмжиж бэлэг бэлэглэлээ

Бизнес ・Нийтэлсэн: Баярмаа 2019 10 сар 25 ・ 2

Монгол улсын ардын багш, гавъяат дасгалжуулагч, академич, профессор ОУХМ Д. Бандийн нэрэмжит бага насны боксчдын “ОЛИМПИЙН ГАРАА – 40 ЖИЛ” тэмцээн энэ сарын 22-27-нд Хан-Уул спорт хороон дээр болж байна. Тус тэмцээнд 34 байгууллагын нийт 391 тамирчин хоёр нас (11-12, 13-14)-ны ангилалд хурд хүчээ сорин өрсөлдөж байна.

Тэмцээний нээлт өнөөдөр болсон ба нээлтийн үеэр Имарт буюу Скай хайпермаркет ХХК-ны зүгээс оролцож буй нийт баг, тамирчдад амжилт хүсэж гарын бэлэг бэлэглэлээ.

Скай хайпермаркет нь нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, залуучуудын боловсрол, спортыг дэмжсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, дэмжлэг үзүүлдэг ба энэ удаа ч мөн адил ирээдүйн олимпийн баатарууд, дэлхийн аваргууд, гавъяат тамирчид болж өсөж хөгжих бяцхан боксын тамирчдаа урамшууллаа.

 

 

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: