ДУБАЙ ХОТОД АЯЛАХ ДАРААГИЙН ГУРВАН АЗТАНГ ӨНӨӨДӨР ТОДРУУЛНА

Бизнес ・Нийтэлсэн: Отгонхүү 2019 12 сар 06

Голомт банкнаас Олон улсын төлбөрийн картыг анхлан нэвтрүүлсний 20 жилийн ойгоо тохиолдуулан харилцагчдадаа зарласан урамшууллын хүрээнд Дубай хотод аялах дараагийн 3 азтаныг өнөөдөр тодруулах гэж байна.

Сугалааны тохирлыг 16:30 цагт Голомт банкны Фэйсбүүк хуудас болон ikon сайтаар Live хийн явуулах болно.

Харилцагч та Голомт банкны картаар Голомт банкны ПОС төхөөрөмж дээр хийсэн 20 мянган төгрөгийн гүйлгээ тутамд нэг сугалааны эрх авах ба сар бүр гурван азтан Дубай хотод аялах эрхийн эзэн болж, Супер азтан “Токио-2020” олимпийн наадмыг хосоороо үзэх эрхийн эзнээр тодрох юм.

Та дээрх урамшууллын дэлгэрэнгүй мэдээлэл, өөрт байгаа сугалааны эрхийг https://loyalty.golomtbank.com/ сайтаас лавлаарай.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх