Эцэг эхчүүдийн хүүхэддээ хэлдэг худал үгс

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 12

Эцэг эхчүүд юмс үзэгдлийн нарийн учир зүйг үл мэдэх бяцхан үрсдээ аливааг эвээр ойлгуулах гэж, тоглоом шоглоом болгон зарим зүйлсийг яахын аргагүй худал хэлж орхидог. Уг нь үнэн мэт боловч, цаанаа тэднийг зөв зүйлийг хийгээсэй, буруу зүйлд хамаагүй эрт бүү татагдан ороосой гэсэн давхар болгоомжлол агуулагдаж байдаг билээ. Жишээ нь манай эцэг эхчүүд, хүүхэддээ ясны чөмөг их идвэл нусанхай болно гэж хэлдэг. Гэвч яг үнэндээ энэ нь “нус”-тай ямар ч хамаагүй. Харин наснаасаа эрт бэлгийн харьцаанд орохын цондон хэмээн болгоомжилсон хэрэг байдаг ажээ.

1“Лууван идвэл шөнө сайн хардаг болно”

 

Лууван нь А витаминаар баялаг тул хараанд сайнаар нөлөөлдөг нь үнэн. Гэхдээ шөнө сайн хардаг болно гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ яриа бүр Дэлхийн II дайны үеэс үүдэлтэй. Английн нисгэгчид шөнийн цагаар байлдахад тус болно хэмээн их хэмжээний лууванг нөөцөлдөг байж. Гэвч энэ нь Германчуудаас радарын системээ нуух нарийн арга заль байсан гэдэг.

 

“Лууван идвэл шөнө сайн хардаг болно”

2“Удаан хугацаагаар зурагт үзвэл хараа муудна”

 

Маш удаан хугацаагаар зурагт үзвэл бие чилж, тархинд нөлөөлөх нь дамжиггүй л дээ. Гэвч энэ нь хүүхдүүдийнхээ хичээл давтах, чөлөөт цагаа идэвхитэй, эрүүл аргаар өнгөрөөгөөсэй гэсэн санаатай халхавч юм. Харин ч хүүхдүүдээс илүү томчууд удаан хугацаагаар зурагт үзвэл хараа нь илүү хурдан мууддаг. Учир нь хүүхдийн нүдний харааны фокус томчуудынхаас илүү сайн байдаг тул шууд нөлөөлөх нь ховор юм.

 

“Удаан хугацаагаар зурагт үзвэл хараа муудна”

3Хуруугаа дугаргавал үе мөчний өвчтэй болно

 

Өсвөр насны хүүхдүүд хурууныхаа ясыг нэг л дуугаргаад эхэлвэл цаашдаа ч бас байнга ингэх хандлагатай болчихдог. Үүнийг нь болиулахын тулд “Боль, үе мөчнөөсөө салмаар байгаа юм уу” хэмээн айлгадаг. Гэвч хурууны үеүдээ дуугаргах нь үе мөчтэй ямар ч хамаагүй. Харин удаан хугацаанд дуугаргавал атгалтын хүч суларч, хуруу мойнийж хэлбэрээ алдан, гарны үзэмж алдагддаг байна

 

Хуруугаа дугаргавал үе мөчний өвчтэй болно

4Бохь залгивал ходоодонд чинь 7 жилийн турш наалдана

 

Энэ үгийг сонсоод л санаандгүй бохио залгисан хүүхдүүд эгээтэй л хоолойгоо барин, уйлах нь холгүй юм болдог. Гэхдээ ходоод руу орсон бохь тийм ч удаан наалддаггүй. Харин олон удаа залгивал гэдэсний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

 

Бохь залгивал ходоодонд чинь 7 жилийн турш наалдана

5Хоол идсэний дараа усанд орвол шөрмөс татдаг

 

Эл яриа хаанаас анх үүссэнийг хэлж мэдэхгүй юм. Ямартай ч шөрмөс таталт нь ус болон хоолтой шууд хамааралгүй, харин булчингийн хэт их ачаалал, мэдрэлийн ядаргаа, шингэний дутагдал, натрийн дутагдлаас үүсдэг байна.

 

Хоол идсэний дараа усанд орвол шөрмөс татдаг

6Нойтон үстэй гадаа гарвал ханиад хүрнэ

 

Уг нь үнэн мэт сонсогдох ч нойтон үстэй гадаа гарсан 200 хүний зөвхөн 1 нь л ханиад хүрэх магадлалтай. Харин 200 хүний 160 нь судасны нарийсалтай болдог нь тогтоогджээ. Гэлээ гээд толгой нүцгэн хүйтний улиралд гадаа гарах нь эрүүл мэндэд сайн хэрэг биш шүү.

 

Нойтон үстэй гадаа гарвал ханиад хүрнэ

7Нүдээ хялар болгож тогловол жинхнээсээ хялар болно

 

Хүн болгон нүдээ солир болгож чадна. Гэхдээ тэр чигтээ хялар болоод үлдчихнэ гэдэг бараг л боломжгүй зүйл. Нүдний хялар нь нэг төрлийн эмгэг бөгөөд ихэнх тохиолдолд удамшлын байдаг. Түүнчлэн нүдний булчингийн үрэвсэл, тархины гэмтэл ба халдварт өвчин, эсвэл бүр биеийн хүчний хэт их ачааллаас үүдэлтэй байдаг байна. Эцэг эхчүүд хүүхдээ ингэж тоглуулдаггүй нь муу ёр хэмээн болгоомжилж, хүүхдийнхээ царайг ийм байдалтай харахыг хүсдэггүйтэй нь холбоотой.

 

Нүдээ хялар болгож тогловол жинхнээсээ хялар болно

8Нүдээ нээж найтаавал нүд аяганаасаа ойчно

 

Найтаалт бол 100 метр цагийн хурдтай болж өнгөрдөг үйл явц. Үүнийг худлаа гэдгийг батлах нэг том шалтгаан бий. Ихэнх хүмүүс (Бараг л бүгд) найтаах үедээ рефлексээрээ нүдээ аньчихдаг. Аниагүй байсан ч гэсэн найтаах төдийд л аяганаасаа мултарчихдаг “зөөлхөн” нүдний булчин гэж хаа байхав...

 

Нүдээ нээж найтаавал нүд аяганаасаа ойчно

9Тарвасны үр залгивал гэдсэнд нь тарвас ургана

 

Та ч гэсэн багадаа “Нээрэн л тарвасан гэдэстэй болчихвол яана аа, яаж хагалж авах бол оо” хэмээн айдаггүй байсан гэж үү? Ямар ч хөрс, шим тэжээл, нарны гэрэлгүй ходоодонд тарвас ургах нь юу л бол. Харин аав ээж нар биднийг хоол хүнсээ цэвэрхэн, зөв боловсон идэж сураасай гэсэндээ л ингэдэг байжээ.

 

Тарвасны үр залгивал гэдсэнд нь тарвас ургана

10Кофе их уувал өндөр болохгүй

 

Кофенд агуулагдах каффейн нь хүний биеийг сэргээж, эрч хүчтэй болгодог. Тиймдээ ч бага насны сэргэлэн цовоо хүүхдүүдийг дийлдэхгүй “дайсны цэрэг” болохвий гэхдээ л ингэж хэлсэн хэрэг. Түүнчлэн энэ яриа нь кофенд агуулагдах сахарын хэмжээ нь цусан дахь сахарын хэмжээг ихэсгэж, ховор тохиолдолдд арьсан дээр харшил гаргадагтай холбоотой юм.

 

Кофе их уувал өндөр болохгүй

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх