З.Баянсэлэнгэ: Би эргээд ирлээ, бууж өгөхгүй ээ

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2019 12 сар 13 ・ 5

УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг батлан даалтад гаргажээ. Түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар өнгөрсөн аравдугаар сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хугацаагүйгээр цагдан хорьсон юм.

З.Баянсэлэнгийг шүүхийн байгууллагад хүндрэл учруулсан хэмээн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм. Мөн өнгөрсөн сарын 28-нд шүүхээс түүнийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргаад байсан юм. Тэгвэл энэ долоо хоногийн даваа гарагт түүнийг батлан даалтад гаргасан байна. Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Би нь эргээд ирлээ. Санаа тавьсан нүүр номын найзууддаа баярлалаа. Би бууж өгөхгүй ээ” хэмээн бичжээ. 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

5 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2019 12 сар 16/

    Ene neg daldgar huuriig yay daa bz

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 14/

    энэ авгай төрийн буянаар их баяжсан даа урд ямар байлаа Одоо бүр нөхрөө хүртэл сольсон

    Хариулах
  • Е / 2019 12 сар 13/

    Эргуу мал

    Хариулах
  • Н / 2019 12 сар 13/

    Энэ амьтан одоо яах гээд юм бол

    Хариулах
  • Зочин / 2019 12 сар 13/

    шударга эмэгтэй ш дээ. тухайн үеийн ерөнхий сайдынх нь л хийж байгаа ажил байх даа.

    Хариулах