С.Эрдэнэ: Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал ямар ч тооцоо,судалгаагүй харагдаж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 02 ・ 18

Т.САЙХАН

Тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх асуудлаар Ерөнхийлөгчийн мэдэгдэлтэй холбоотойгоор АН-ын дарга С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

-Ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Ямар тооцоо судалгаан дээр суурилж тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж ярьсан бэ. 2020 оны улсын төсвийг батлахад тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж яригдаагүй. Ерөнхийлөгчийн тухайд АН-аас өгсөн үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж байх шиг харагдаж байна. ҮАБЗ зөвхөн Ерөнхийлөгч биш. 700 гаруй тэрбум төгрөг арилжааны банкуудад байгаа. Арилжааны банкуудад баахан мөнгө өгөх нь. Эх үүсвэр яаж тооцсон нь тодорхойгүй. Гэхдээ тэтгэвэр авагчдын хувьд сайхан мэдээ. Хамгийн гол нь баахан шалтаг хэлж худлаа болгочих вий дээ.

-Салхитын мөнгөний ордын олборлолтын талаар судалгаа бий юу?

-Салхитын мөнгөний хөрөнгө оруулагч гадаадынх. Энэ ордын олборлолт, борлуулалт ямар байх вэ? Нарийн тооцоо судалгаа мэдэхгүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч маань УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай ярилцсан байх. Гэтэл ямар ч тооцоо судалгаагүй зөвшөөрсөн. Дөрвөн жилийн улсын батлагдсан төсвийн нийт алдагдал 9 их наяд болсон байгаа. Ерөнхийлөгч төсөв дээр оролцох эрх байхгүй. Энэ ажлыг цэвэр хийх хүн Ерөнхий сайд. Ерөнхий сайд нь өөрөө Ерөнхийлөгчид ямар мэдээлэл өгснийг мэдэхгүй байна.

-АН энэ асуудалд сөрөг байр суурьтай байна уу?

-Бодит зүйлийг ярих хэрэгтэй. Ард түмэнд таалагдах гэж худлаа шоудаж болохгүй. УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл байдаг. 76 гишүүн бүгдээрээ улс эх орны эрх ашгийн төлөө явах ёстой. Түүнээс бус хүнд таалагдахын тулд худлаа ярьж болохгүй. Ерөнхий сайд ямар тооцоо хийснийг мэдэхгүй. Ерөнхийлөгчид яаж ойлгуулсан юм. Ерөнхийлөгч бол УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёрт итгэнэ. ҮАБЗ-ийн энэ гурван хүн дотор эдийн засгийн бодлогыг голлон барих хүн нь Ерөнхий сайд.

-Өмнө нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ярилцаж байсан уу?

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал өмнө нь хэзээ ч яригдаж байгаа. Харин тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудал яригдана. Нэг удаадаа тэтгэврийн зээл тэглэх юм уу, тэтгэврийн зээл авалгүй амьдралаа болгоод байсан хүмүүс хохирох уу. Ирээдүйд тэтгэвэрт гарах хүмүүсийн тэтгэврийн даатгалын жил 25 жил хоосон байгаа. Нэрийн дансны бичилтээр л явж байна. Улс төрд зориулсан шийдвэр гаргаж байхын оронд ирээдүйд чиглэсэн ажлаа хийх хэрэгтэй. Тэтгэврийн даатгалын санд төр 14 их наяд төгрөгийн өртэй. Ерөнхийлөгч мэдэгдэл хийсэн боловч хариуцлагыг нь хүлээх хүмүүс УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

18 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 05/

    9 сард нутгийнхаа бөхчүүдийг допингод холбогдоход ҮАБЗ-өөр хэлэлцэж онигоонд орсон.ҮАБЗ санхүү эдийн засгийн асуудлаар засгийн газарт зөвлөмж чиглэл өгөх үүрэгтэй,шийдвэр гаргах эрхгүй атал сая ямарч тооцоо судалгаагүйгээр ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэр гаргалаа гэж ерөнхийлөгч тэнэгтс

    Хариулах
  • Ш.Алтанхуяг / 2020 01 сар 05/

    Манай ҮАБЗ-ийн гишүүн гэх 3 нөхөр нэг л байгаа олохгүй асуудал хэлэлцээд байх юм. Улс үндэсний язгуур эрх ашиг,тусгаар тогтнол аюулгүй байдалд тулгамдсан асуудал зөндөө л байна Хар тамхины наймаа, донтох асуудлаар монгол орон дэлхийн анхаарлыг татах түвшинд хүрлээ. Уул уурхай, байгаль орчин хүрээлэн

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 04/

    сууж байна, харин ч тэтгэвэрийн урт хугацаатай зээлийг хэзээ ч ядарсан хөгшид авдаггүй юм, сар сарынхаа цөөн хэдэн төгрөгөөр болгодог юм, жилд ганц удаа цөөн хэдэн төгрөг зээлээд буцаан төлдөг юм, тэр 1-3 жилийн зээл гэдэг чинь10-20 сая төгрөгийг хүүхдүүд нь аваад хэрэглэсэн байгаа, тэд төлөг. харин

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 04/

    Тэтгэвэрийн зээл тэглэнэ гэж солиорч байхын оронд тэр эмнэлэгээ барь, өвчтэй хүүхдүүд коридорт шалан дээр хэвтэж байна, цэцэрлэгээ барь гэртээ ганцаараа үлдэж гэмтэж амиа алдаж байна, сургуулиа барь нэг ангид 40-50уулаа чихэлдэж байна, хөгшдөд зориулсан халамжийн төвөө барь гудамжинд гуйлга хийгээд

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 04/

    монголын охид эмэгтэйчүүд дэндүү бэлэнчилэх сэтгэлгээтэй зүгээр л хүүхэд үйлдвэрлэдэг машин гэлтэй зүгээр ажил хөдөлмөрлөө бага завхайр даа

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 04/

    Төр засаг энэ их хавтгайрсан халамжийг болих хэрэгтэй . Тэр настны хишиг гэх шиг бас болоогүй дээр нь тэтгэвэрийн зээлийн тэглэх гэх шиг харин банкууд зөв шийдэлд хүрсэн тэтгэврийг зээлийн дахин олгохгүй гэдэг нь таш зөв нэг иймэрхүү маягаар хавтгайрсан халамжийг бүр мөсөн зогсоох нь зөв эхчүүдэд хо

    Хариулах
  • Dgm / 2020 01 сар 04/

    Тэтгэвэрийн зээл чөлөөлөхөд энэ хулгайч юунд дургүйцээд байна тэгж яривал Н/Д хөрөнгийг хамгийн их үрсэн мөн идсэн хулгай ч шүү дээ

    Хариулах
  • Luvsmaa / 2020 01 сар 03/

    Сая оны өмнө ТЭТГЭВРИЙН зээлээ төлчихсөн, ОДОО ЦАГААН САРЫН ӨМНӨ ДАХИН ЗЭЭЛ АВДАГ, гэтэл зээл олгохгүй гээд тэнэгтлээ, тэгээд цагаан сараа яаж хийх юм бэ, тэгвэл ЗЭЭЛГҮЙ ХӨГШЧҮҮЛИЙНХ НЬ 1 ЖИЛИЙН ЗЭЭЛТЭЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГИЙГ БАС ӨГӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНА шдээ, зээлгүй хөгшчүүлээ алагчилж үзэж болохгүй

    Хариулах
  • hyz muu luibarchaan! / 2020 01 сар 02/

    chi gargaagyi bolohoor ataarhaa yu?yadag yum be?

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    Ингэж болохгүй ээ. Ийм болчимгүй шийдвэр гаргаж яаж болох вэ дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    За энэ ч бэлэн мөнгө тараасан тай адил даа . улс орны хөгжил хэцүүдлээ дээ. Сонгуулийн өмнө иймэрхүү амлалтыг хийх болж дээ.

    Хариулах
  • Бас л нэг "хулгай" хийсэн ажил / 2020 01 сар 02/

    Хамгийн арчаагүй, нийгэмд хэрэггүй хэсэг нь зээл аваад хулхидана, эсвэл төлж чадахгүйд хүрдэг. Ийм нөхдүүдийг гэр бүл, улс орныхоо төлөө чадан ядан зүтгэж байгаа хүмүүсийн хөдөлмөр, хөлсөөр бялуу барих гэж байгаа "ерөнхийлөгч"-ийн энэ үйл ажиллагааг юу гэж ойлгох вэ? Эсвэл "ерөнхийлөгч гуай өөрийнхө

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    avaagyi bolgoson ni hohirohuu zov sh tee erdenee

    Хариулах
  • ТодорхоЙ / 2020 01 сар 02/

    Шудрага бус байна. Хамаатан садандаа мэдээлэл өгч зээл авхуулаад чөлөөлж байгаа юм биш биздээ сайн шалгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    ingej balairch baisnaas tetgevriin reform shinechleliig xurdan xii ter ni unend oirxon tumend tustai

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    Хуцлаа л байна ш дээ...Ерөнхийлөгчийн мэдэгдэл хийсэн хариуцлагыг УИХ-ын дарга, Ерөнхий сайд 2 хүлээнэ гэж юу солиорно вэ...Хүн өөрийнхөө хэлсэн үгний хариуцлагыг өөрөө хүлээж болдоггүй нь ардчилал юм уу...ОБШОРЫГ татна, илчилнэ, бүх зээлийг тэглэнэ энэ тэр гэж анх сонгогдохдоо амалсан зүйл Баттулга

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    Erdenee chi niigmiin daatgalaas idej uussan munguu uguuch huniig muu helj bhaar...

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 02/

    Хариулах