“The Hu” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болжээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 02 ・ 2

“Нийгмийн Ардчилал” Монголын Залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан сарнай” оны тэргүүн наадам 19 дахь жилдээ болжээ.

2019 оны 12-р сарын 31-ний үдэш улс төр, нийгэм, бизнес, урлаг соёлын манлайлагчид нэгэн дор хуран цугларч оны шилдгүүдээ тодруулсан аж.

Оны Дэлхийн Монгол Хүн номинацийн эзнээр 2016 онд МУГЖ дуучин Б.Дашдондогийн үүсгэн байгуулсан дэлхийг байлдан дагуулж буй Монгол үндэсний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог “The Hu” хамтлаг “Алтан сарнай” цомын эзэн болж оны сүүлийн өдөр дахин нэг удаа шилдгээр шалгарлаа.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: