“Эко констракшн”-ы С.Нямдаваа нарыг удахгүй шүүхэд шилжүүлэх нь

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 03 ・ 3

 

Нийслэлд орон сууцны олон барилга барьж, ашиглалтад оруулдаг ч чанар нь иргэдийн сэтгэлд тэр бүр нийцдэггүй “Эко констракшн” компанийн удирдлагыг хууль сахиулах байгууллагынхан шалгаад багагүй хугацаа өнгөрч буй талаар бид өмнө нь мэдээлж байсан.

 

Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт тус компанийн барьж буй барилгад 2018 оны хавар хүний амь үрэгдсэн осол гарсан юм. Уг ослоос хойш хэдхэн хоногийн дараа тухайн барилгаас нь юм унаж, доор нь явж байсан ажилчин нь цохиулж гэмтсэн байдаг.

 

Хэдхэн хоногийн дотор хүний амь, эрүүл мэндийг хохироосон осол удаа дараа гарсан учраас Хан-Уул дүүргийн цагдаагийнхан “Эко констракшн” компанийн захирал С.Нямдаваа, дэд захирал, хөдөлмөр хамгаалал болон барилгын талбай хариуцсан албан тушаалтнуудад Эрүүгийн хуулийн холбогдох заалтыг үндэслэн хэрэг нээн шалгаж, улмаар тус дүүргийн Прокурорын газраас дээрх хүмүүсийг яллагдагчаар тооцсон. Гэвч яллагдагчаар татагдсан “Эко констракшн”-ы удирдлага, тэдний өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, гомдол гаргасаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгахад хүрч болзошгүй байгаа юм.

 

Үргэлжлэлийг эндээс уншина уу

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 04/

    Эко консракшны эзэн нь Миеэгомбын Энхболд шүү дээ.Маршалл таунд Экогийн барьсан Энхболдын цогцолбор байгаа Нямдаваа бол чапак ш дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 03/

    Эко констракшн” ХХК дандаа муу барилга барьдаг.Өмнө барьсан Баянзүрх дүүргийн Экогийн барилгын лифт одоо хүртэл ажиллахгүй байна

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 03/

    Хариулах