Шүдний чигчлүүр залгисан бага насны хүүхэд хагалгаанд оржээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 13 ・ 2

Бага насны хүүхэд шүдний чигчлүүр залгиснаас хэвлийн цочмог үрэвсэлд хүрч, хагалгаанд орсон байна. Энэ тухай ЭХЭМҮТ-ийн ЕМЗТ-ийн мэс заслын эмч В.Ганхуяг өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээлж, сэрэмжлүүллээ.

Тэрбээр хэлэхдээ “Эцэг эхчүүддээ дахин нэг сэрэмжлүүлэг хэлье. Бага насны хүүхдүүд томчуудын хийж буй үйлдэл бүрийг ямар ч сэрэмжлэх зүйлгүй дуурайдаг.

Хоол идсэний дараа шүдний чигчлүүр ашиглаж болно. Гэхдээ шүдний чигчлүүрийг хэрэглэсэн бол хаях ёстой. Үүнийг мэдэхгүй хүүхэд томчуудыг дуурайн амандаа хийгээд залгичихжээ. Хэн ч хүүхэд шүдний чичлүүр залгисан гэж мэдсэнгүй. Гэнэт хүүхдийн бие өвдөж, хүнд байдалтай эмнэлэгт хандав. Хэвлийн цочмог үрэвсэл тул бид мэс засалд орохгүй бол болохгүй гэсэн шийдвэр гарган, эцэг эхээс зөвшөөрөл авч хагалгаанд орлоо. Гэтэл шүдний модон чичлүүр нарийн гэдсийг цоо хатгасан байв. Хүүхдийн биеийн байдлыг их хүнд болгосон хэргийн эзэн өнөөх шүдний чичлүүр байв. Мод рентгенд харагдахгүй тул хэргийн эзнийг мэдэлгүй хагалгаанд орсон, өөрөөр хэлбэл оношлоход хэцүү байлаа.

 

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: