Сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараавал нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 15 ・ 3

2020 оны УИХ-ын сонгуулийн бэлтгэл ажлын талаар СЕХ, УБЕГ-аас мэдээлэл хийж байна.

 

УИХ-аас Сонгуулийн хууль батлагдсантай холбоотойгоор сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй СЕХ, ШӨХТГ, УБЕГ зэрэг төрийн байгууллагууд өнөөдөр хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. СЕХ-ны дарга Ц.Содномцэрэнгийн онцолсноор "Сонгууль явуулахад шаардлагатай техник шинэчлэлийн ажил бүрэн дууссан" гэв. 

Тэрбээр "12 сарын 20-нд Сонгуулийн тухай хууль батлагдлаа. Энэ хууль батлагдсанаар нэгдүгээр сарын нэгнээс эхэлж сонгуулийн жил эхэлдэг.  2019 онд техник хэрэгсэл 100 хувь засвар, үйлчилгээгээ хийгдээд бэлэн болсон.

Шинэ хууль батлагдсантай холбогдуулж хуулийн журам, заавар, загвар маягтуудын боловсруулах ажилдаа орсон. Энэ ажил нь нэгдүгээр улиралдаа багтааж дуусгана. Хоёрдугаарт, 2020 оны сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг боловсруулаад дуусаж байна" гэлээ.

Мөн 2000 гаруй санал авах хэсэг байгуулна. 2020 оны УИХ-ын сонгуулийг товлон зарлагдах хугацааг УИХ-ын чуулганаар батлагдсны дараа олон нийтэд танилцуулна. ТВ-үүдэд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос зөвшөөрөл олгоно. 2 ба 3 дугаар сувагтай ТВ-ийн зөвхөн үндсэн сувагт зөвшөөрөл олгоно. 

Хоёрдугаар сарын 1-нээс өмнө хамтарсан ажлын хэсгийн журам гаргах, тойрог мандатын хуваарилалт зэрэг сонгуульд  бэлтгэл ажлуудыг дуусгана. Түүнчлэн сонгуульд ажиллах төрийн албан хаагчдын судалгаа, бүртгэлийг хийж эхэлсэн гэдгийг дуулгав.

Хуулийн дагуу СЕХ ирэх сарын нэгнээс сонгуулийн тойрог, мандатыг зохион байгуулах юм. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч сонгогчдын саналыг татах зорилгоор сонгуулийн жилд бэлэн мөнгө, эд зүйл тараахыг хориглосон байдаг. Хэрвээ дээрх заалтыг зөрчвөл нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах заалттай. Мөн сонгуулийн сурталчилгааны явцад бусдыг гүтгэх зэрэг хууль зөрчсөн үйлдэл гаргаж, шүүхээр тогтоогдвол мөн нэр дэвшигчийн бүртгэлээс хасах юм байна. 

УИХ-ын гишүүд сонгогчидтой уулзахдаа бэлэг тарааж болохгүй, ажлын тайлангаа тайлагнаж болох юм. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 15/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 15/

    Хариулах
  • Хуц Зайл / 2020 01 сар 15/

    Битгий худлаа хуцаад бай.Урьд сонгуулиар ил мөнгө тарааж байхад нүдэн балай чихэн дүлий сууж байсан биз дээ.Энэ хулгайч өөрөө мөнгө авлигад авч байсан байх өндөр магадлалтай.Гэхдээ асар их мөнгө.

    Хариулах