Э.Бат-Үүлийг хоёр сая төгрөгөөр торгов

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 22 ・ 4

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нээлттэй хуралдаанаар өчигдөр хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох зөрчлийн хэргийг хэлэлцэв.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн наймдугаар сард энэ хэргийг хэлэлцэж, Зөрчлийн тухай хуулийн 6.21.1 дэх хэсэгт зааснаар зөрчилд холбогдогчийг хоёр сая төгрөгөөр торгосон юм. Харин Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Мэргэн анхан шатны шүүхийн шийдвэрийг үл хүлээн зөвшөөрч, давж заалдах шатанд гомдлоо гаргасан юм.

Э.Бат-Үүл нь өнгөрсөн оны долдугаар сарын 20-нд твиттер хуудсандаа “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байна. Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг М.Энхсайханаар зориуд харууллаа. З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа” гэсэн сэтгэгдэл оруулжээ.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Ганзориг уг гомдлыг шалгаж, З.Энхболдын нэр төр, ажил хэргийн алдар хүндэд халдаж, гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан хэмээн үзсэнийг анхан шатны шүүх үндэслэлтэй гэсэн юм. Дээрх хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 22/

    Хариулах
  • k / 2020 01 сар 22/

    boljdee,ene hunch mongol ulsad,niislelchuuded,ardchilald ih gai bolson hundee,odoo humuusiin ajliig hiilgehgui salglaad yvaad bgaan,baahan traktorchidiig hatgaj bujignuulsan,huuhed baihdaa er hun shig saihan uzchihdeggui dandaa hatgaj ard ni ulddeg baisan gej ue-iinhen yridag uim bilee,hun zasardagg

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 22/

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 22/

    Энэ ч яах вэ дээ ядсан юм

    Хариулах