Д.Цогтбаатар: Өмнөх элчингүүд англи хэлтэй байсан уу гэдгийг судлаад үзээрэй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 24 ・ 13

Болгар улсад Элчин сайдаар суухаар Засгийн газраас дэмжигдээд буй БОАЖЯ-ны ТНБД асан Б.Цэнгэлийн англи хэлээр муу ярьж буй бичлэг сошиол орчинд цацагдаж, олон нийтийн шүүмжлэлийг хүлээгээд байгаа билээ.

Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайд тухайн улсад буй дипломат албыг удирдах үүрэг хүлээдэг. Болгарт мэдээж болгар хэлтэй хүн байвал сайн. Гэхдээ тийм түвшинд бэлтгэгдсэн хүн манайд байхгүй. Б.Цэнгэл орос хэлтэй, Болгарт ажиллахад асуудал гарахгүй. Өмнөх элчин сайдууд нь англи хэлтэй байсан уу гэдгийг судлаад үзээрэй. Төрд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг элчин сайдаас томилоход тухайн улсдаа хүндэтгэлтэй хандаж буй нэг хэлбэр болдог. Б.Цэнгэл бол Засгийн газарт ажиллаж байсан туршлагатай улстөрч юм” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

13 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 01 сар 26/

    Цэнгэл гэж хурдан морь сойдог баян хүн төрд хэрэгтэй юм уу? Тэр бизнесээ хөөгөөд л явна биз. Яахаараа баянчуудад төр долгинож төрийн чухал албанд гадаад дотоодод ээлжлэн томилдог юм. Энэ хүн ямар үр бүтээл, гавъяа олны тусын тулд байгуулсан юм. Үүнээс залууг нь хөгшин гэж хөөж тэтгэвэрт гаргачихаад

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 25/

    Цогтбаатарыг шахсан биз, гэхдээ энэ сайдын сэнтий энэ хүнд үнэхээр томдож байна, ярьж байгаа нь хүүхэд шиг, ойлгомжгүй, тэгээд дандаа өөрийгөө өмөөрч буруу ярих юм, олигтойхон тайлбар өгч чадахгүй, монголын гадаад харилцааг өөрөө гутаах юм, Цэнгэл шиг хүнийг явуулж болно, гэхдээ хүнээ олсонгүй, англ

    Хариулах
  • Төвөг / 2020 01 сар 25/

    Цогтбаатарын Тод манлай, Нүдний булай Элчин сайд гэх юм байх даа ?. Монголын гадаад харилцааны жинхэнэ гутамшиг.

    Хариулах
  • Чинүнэн / 2020 01 сар 24/

    Хар тамхины наймаанд явуулж байгаа юм. Иймээс хэл хэрэггүй. Ингээд л тайлбарлаа ч дээ.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/


    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Миний дүү Монгол Улсын гадаад харилцааны хүн юм бол цуцалтгүй тэмцэх ёстой. Ингэж нэг намын дарамт, хувийн харилцаанд ороод байх шаардлагагүй . Албан тушаал, Нэр хүндээ бодоорой.

    Хариулах
  • зочин / 2020 01 сар 24/

    Болгар Оросын харилцаа муу байгаа эрхэм сайдаа тэнд оросоор яриад хүний дургуй хүргээд байх шаардлагагүй. Болгар хэлтэй үндэсний боловсон хүчин хэдэн арваараа байна. Гаж тогтолцоогооо өөрчил. Сайд буухаараа элчин гэдэг биздээ. Сайд юм бол мэргэжлийн шаардлагаа тавь. Ажил хэрэгч боловсон хүчнээ илгээ

    Хариулах
  • ккк / 2020 01 сар 24/

    энэ муу намчид монголын ард түмнийг үнэн доошоо хийж чадаж байна шүү

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Уг Болгар хэлтэй тухайн орныг сайн мэддэг хүн бол улс эх орондоо сайн юм хийнэ дээ. Япончууд Монгол хэлтэй хүнээ илгээгээд байгаа биздээ. Тэр хүнийг нь Монголд элэгтэй гээд л хүндэлдэг биздээ. Бидэнд Болгарт 70-80 онуудад сурсан сайн хүмүүс олон байгаа. одоо л тэднийг ашиглах ёстой шүү.

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/



    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Манай улсад суугаа гадаадын элчин сайдууд бүгд л өөрсдийн төрлөх хэлээрээ л ярьж байдаг шүү дээ

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Morio uyad yvna bizde

    Хариулах
  • Зочин / 2020 01 сар 24/

    Элчин бол дипломат алба шүү дээ. Цэнгэл энэ дэхь аж ахуйгаа удирдаад сууж байвал тараав даа.

    Хариулах