Л.Оюун-Эрдэнэ: Хүнсний импорт тасрахгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 31 ・ 2

ҮАБЗ-ийн хуралдаан дуусч, Засгийн газар ээлжит бусаар хуралдав. Засгийн газрын хуралдаанаар ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн дагуу үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэх гэж байна. 

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Хилийг хэсэгчлэн зохион байгуулалттай, өндөржүүлсэн бэлэн байдлаар тодорхой хэмжээгээр хязгаарлах шаардлага гарч байна. Ингэхдээ иргэдийн зорчих, орох, гарах эсэхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ. Харин хүнсний импорт тасрахгүй. Мөн БНХАУ-ын Ухань хотод байгаа оюутнуудаа маргааш авч ирэхээр болсон бөгөөд ХӨСҮТ-д хэсэг хугацаанд хяналт тавихаар бэлтгэл ажлаа базаасан. Засгийн газрын зүгээс нэг сувгаар бодит мэдээллийг өгөх бөгөөд үүнийг хэвлэл мэдээллийнхэн бас хамтарч ажиллаасай гэж хүсч байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: