Монгол улс БНХАУ-тай хиллэх боомтуудаар гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 01 сар 31 ・ 2

Коронавирүсийн халдварын тархалттай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдаж, хилээ хэсэгчлэн хаахаар боллоо.

Уг асуудлыг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэж, 2020 оны гуравдугаар сарын 02-ныг хүртэл хилээ хаахаар шийдвэрлэжээ.

Ингэснээр зорчигчдын орох, гарах урсгалыг хэсэгчлэн хязгаарлаж, харин нүүрсний тээвэрлэлт, хүнсний бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийн явагдах юм байна.

Өөрөөр хэлбэл, Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын бүх боомтоор буюу агаарын, төмөр замын, автозамын боомтуудаар Хятад иргэд болон гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй аж.

  • Урд хөрштэй хиллэдэг бүх боомтуудаар Монгол иргэдээ хоёрдугаар сарын 6-н хүртэл нэвтрүүлнэ.
  • Гуравдугаар сарын 2-н хүртэл Буянт-Ухаа болон Замын-Үүдийн боомтуудаар буцаж ирж буй Монгол иргэдээ нэвтрүүлнэ.
  • Бараа таваарын импорт, экспортыг хязгаарлахгүй.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: