16 жилийн өмнө үйлдэгдсэн онц ноцтой хүн амьны хэргийг илрүүлжээ

Нийгэм ・Нийтэлсэн: Баярмаа 2020 02 сар 03 ・ 6

Хэргийг тодруулбал 2004 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт иргэн Т нь модноос дүүжлэгдсэн байдалтай нас барж тухай үед Дорноговь аймгийн цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 /Хүнийг санаатай алах/ зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ. Тэгвэл уг хэргийг Дорноговь аймгийн харьяат 52 настай эрэгтэй А гэгч нь үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Мөрдөн байцаах албаны ХҮнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Дорноговь аймгийн Замын үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран илрүүлсэн байна. Одоогоор хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй А гэгч нь иргэн Т-гийн амь насыг санаатай хохироож модноос дүүжилсэн болохоо мэдүүлсэн ажээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

6 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: