Насны хишиг, алдарт эхийн тэтгэмж, жирэмсний тэтгэмж, цалинтай ээжийн мөнгийг дансандаа авч болно

Эдийн засаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 06 ・ 2

Нийгмийн халамжийн дөрвөн үйлчилгээг И-баримт апп ашиглан авах боломжтой боллоо. Насны хишиг, Алдарт эхийн тэтгэмж, Жирэмсний тэтгэмж, Цалинтай ээжийн мөнгийг заавал өөрийн биеэр банкинд очиж оочирлож, цаг хугацаа алдалгүйгээр иргэд өөрийн харилцах дансандаа авах боломжтой боллоо.

Та өөрийн бүртгэлээр ebarimt аппликейшнд нэвтрэн орж тэтгэмж авахыг зөвшөөрсөн илгээх товчийг 2020 оны хоёрдугаар сарын 8-ны өдрөөс өмнө дарснаар таны ebarimt-д бүртгэлтэй дансанд халамжийн мөнгө олгогдоно. Хэрэв илгээх товч гарч ирэхгүй бол ebarimt аппликейшнаа UPDATE хийгээрэй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: