БНСУ-д коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

Дэлхий ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 21 ・ 1

БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ.  Мөн  халдварласан 53 тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 104 хүрсэн байна.

“Умард Кёнсан мужийн Чёндо хотын эмнэлэгт 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас лхагва гарагт нас барсан" гэж Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлэв.

Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд 15 хүн халдвар авсан эмнэлгийн бүх өвчтөн, ажилтанд үзлэг хийх үеэр уг эрэгтэйг халдвар авсныг тогтоожээ. 

Одоогийн байдлаар БНСУ-д вирусний халдварын тархалттай холбогдуулан түгшүүрийн улбар шар төвшинг тогтоогоод байгаа аж.

Өнөөдөр бүртгэгдсэн 53 шинэ тохиолдлын 51 нь Тэгү хотод болон Умард Кёнсан мужид илэрсэн бол үлдсэн хоёр тохиолдол нь Сөүл хотод бүртгэгдсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: