Ц.Бат-Энх: Миний эсрэг зохион байгуулалтанд орж илт гүтгэлэгт шилжиж байгаа юм байна. Гэхдээ би айхгүй

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 02 сар 28 ・ 10

Японоос МИАТ-ын нислэгээр  Буянт-Ухаад газардсан зорчигч нарын дунд МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх зорчиж явсан бөгөөд түүнтэй холбоотой Онцгой комиссийн шаардлагыг эсэргүүцсэн, халдвар хамгааллын дүрэм зөрчиж улмаар гавлуулан эмнэлэгт хүргэгдсэн гэсэн мэдээллүүд гарч байна. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс бид МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энхтэй утсаар холбогдож дараах асуултанд хариулт авлаа.

Сур: Сайн байна уу та. Etcity.mn сайтаас холбогдож байна. Өчигдөр таныг БНСУ-аас Японыг дамжин нисч ирэхдээ Онцгой комиссийн шаардлагыг биелүүлэхээс татгалзсан улмаар үүрийн 4 цагт баривчлагдан цэргийн госпитолд очсон гэх мэдээллүүд гарч байна. Та яагаад онцгой комиссийн шаардлагыг биелүүлээгүй юм бэ?

Ц.Бат-Энх: Би өчигдөр Нарита-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор нисч ирсэн. Онгоцноос буухдаа Онцгой комиссийн шаардлагыг биелүүлээгүй эсэргүүцсэн, хэрүүл хийсэн зүйл байхгүй. Ном ёсоор нь хорио цээрийн дамждаг өрөөгөөр нь дамжаад, хувцас хунар цүнх саваа ариутгуулаад, тусгай хувцастай жолоочтой микро автобусанд сууж, Жаргалантын аманд байрлах тусгаарлагдсан байранд очиж шинжилгээ өгөөд, оройны 22 цаг өнгөрч байхад ирээд госпиталдаа ирж өрөөндөө орсон.  Би ийм юм зохиож бичээд байгааг нь ойлгохгүй байгаа. Намайг 22 цаг өнгөрөөгөөд эмнэлэгт ирснийг эмнэлгийнхэн тэр проткол энэ тэрдээ тэмдэглэж авсан.

Сур: Таныг хөл хорионд орохгүйн тулд Япон руу ниссэн. Тэнд 2 хоносон. Ингэхдээ МИАТ-аас зочид буудлын мөнгө нэхсэн гэсэн мэдээлэл байна. Та зочид буудлын төлбөр нэхсэн үү. Та өөрөө дамжин нислэг хийсэн юм биш үү. Төлбөр нэхэх үндэслэл байсан уу?

Ц.Бат-Энх: Японд 2 хоноогүй. Японд онгоц хойшлоод 1 хоносон. Би өөрийнхөө мөнгөөр гарч буудалд 1 хоноод л буцаад онгоцондоо суугаад л ирсэн. МИАТ-аас мөнгө төгрөг нэхсэн энэ тэрээ зүйл байхгүй. Улайм цайм гүтгэлэг гэж ойлгож байна.

Сур: Мөн өндөр эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүсийг онгоцны арын суудалд тусгаарлахад таныг хэрүүл хийж шаардлага биелүүлээгүй  улмаар онгоцны бизнес суудалд дур мэдэн суусан гэсэн байна.

Ц.Бат-Энх: Би бүх шаардлагыг биелүүлээд явсан. Энэ талаар анхны мэдээллийг өгсөн zarig.mn сайтыг хууль хяналтынх нь байгууллагад өгч байгаа. 200 гаруй хүний нүдэн дээр болж байгаа үйл явдлыг амьд гэрч нар байхад ингэж бичиж байгааг шууд санаатай үйлдэл гэж харж байна. Онгоцонд байсан тэр олон хүн цагдаа, гав, баривчилгаа болоогүй гэдгийг харсан.

Сур: Энэ бүх нөхцөл байдлаас үүдэн МАН-ын дарга, МУ-ын ерөнхий сайд У.Хүрэлсүх таныг ажлаас нь чөлөөл хэмээн үүрэгдсэн улмаар ажлаас чөлөөлсөн гэсэн мэдээллүүд байна. Намын зүгээс таны ажил төрөлтэй холбоотой ямар нэгэн шийдвэр гаргасанаа мэдэгдсэн үү

Ц.Бат-Энх: Би ямар нэгэн хууль дүрэм зөрчөөгүй, ёс зүйн алдаа гаргаагүй, хэрэг төвөг хийгээгүй. Ажлаас чөлөөлөгдөх шалтаг шалтгаан байхгүй гэж бодож байгаа. Би намын бага хурлаас сонгогддог сонгуульт албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан. Чөлөөлөгдөх үндэслэл байхгүй. Миний эсрэг зохион байгуулалтанд орж, илт гүтгэлэгт шилжиж байгаа юм байна. Гэхдээ би айхгүй.

Сур: Одоо та эмнэлэгт байгаа юу.

Ц.Бат-Энх: Тийн би одоо эмнэлэгтээ байна. Шинжилгээгээ өгөөд тандалт хийгдэж байна. Нийт 69 хүн байна энд.

Сур: За танд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

10 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • МАН / 2020 03 сар 01/

    худалч хар нөхөр вэ яаж өвчигнөсөн бол доо тэр үедээ. хэлэх ч үг алга. чамд хууртдаг ард түмэн гэж байхгүй за юу бэлэг эрхтэн минь.

    Хариулах
  • unshigch / 2020 03 сар 01/

    Huniig gutgeh doromjlohiig huuliar shiitgeed ugvul iim yum bolohgui de. ter neg hel amtai setguulchid itgeh hetsuu boljee

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 29/

    Вьетнам гахай шиг цүдгэр хар юм ард түмнийг тэнэг гэж бодоод байнаа даа? Бичлэг нь тавигдахаар юу гэж хуцах бол доо? Монтаж гэж хуцах уу?

    Хариулах
  • зочин / 2020 02 сар 29/

    дарга нар дандаа өөрийгөө өмөөрч худлаа ярьдаг. Чиний хэлснийг хэн үнэмших юм бэ

    Хариулах
  • унгас / 2020 02 сар 29/

    МАН орон гаран оюуны хомсдолтой хулгайч нараар дүүрч.Ийм тэнэг юмаа санадагүй оюуны сааталтай улсыг дээш гаргах нь маш аюултай.

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 29/

    кккккккккккккккккккккккккккккк

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 28/

    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 28/

    Өөрөө юм зохиож ярихаа болиоч ээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ???

    1
    Хариулах
  • Зочин / 2020 02 сар 28/

    Өөрөө юм зохиож ярихаа болиоч ээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ ???

    Хариулах
  • ЭЭЭ... ЗАЙЛУУЛААА ......... / 2020 02 сар 28/

    ХЭЭ.Э.... ҮНЭНХҮҮ ЭЛИЙРЦЭН ПЯЗДААНУУД НАМ ЗАСАГТ ДҮҮРЦИЙМ БАЙЖЭЭ...

    Хариулах