Иргэд зөвлөмжийг сайн дагаж байгаа нь амьсгалын болон гэдэсний халдварт өвчлөлийг бууруулж чаджээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 02 ・ 1

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдварын тухай уламжлалт цаг үеийн мэдээллээ хийлээ.

ЭМЯ-наас "Одоогоор 64 улсад корновирус халдварлаад байна. Итали, Герман, БНСУ, Япон, Иран улсуудад эрчимтэй тархаж байна. ДЭМБ-аас гараа тогтмол савандаж угаах, уриутгах, маскаа тогтмол зүүхийг зөвлөж байгаа. Манай иргэд энэ зөвлөмжийг сайтар мөрдөж байгаа. Үүний үр дүнд гэдэсний халдварт өвчин 1.3-аас 2.9 дахин буураад байна. Томуу өвчин мөн буурсан. Одоогийн байдлаар 1033 орон дээр 280 хүүхэд хэвтэж байна. Тиймээс ДЭМБ-ын зөвлөмжийг дагаад байвал амьсгалын болон гэдэсний халдварт өвчнөөс гадна ковид19-с  урьдчилан сэргийлж болно хэмээн Д.Нарангэрэл мэдээллээ.

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Сүүлийн 24 цагийн дотор COVID-19-ийн 1739 шинэ халдвар бүртгэгдлээ. БНСУ-д хоногт 586 тохиолдлоор нэмэгдлээ. Өмнөд Солонгос халдварыг илрүүлэх чиглэлээр эрчимтэй ажиллаж байна. Өдөрт дунджаар 11 мянган хүнд шинжилгээ хийж байна. Анх нэг хүн халдвар авч 16 хүнд халдвар тарааснаар 2200 хүнтэй голомт үүсгэсэн. БНСУ-д халдварын зургаан голомт байна гэж үзэж байна. 


ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: Тохиолдлын удирдлагын тогтолцооны баг Эрүүл мэндийн яаманд байгуулагдан 24 цагаар ажиллаж байна. БХЯ-ны Бага баян дахь амралтын газарт тусгаарлах байр бэлдсэн. Москва-УБ, Берлин-УБ, Нурсултан-УБ-ын өнөө өглөөний нислэгээр ирсэн 76 иргэнийг ажиглалтад авахаар тусгаарлалаа.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: