Улстөр
・Нийтэлсэн:
Мэргэн охин
・
2020 03 сар 02
・ 13

Ерөнхий сайд асан М.Энхсайхан өөрийн твиттер хуудсаараа "Шинийн 8-ны шуурхай мэдээ" мэдээ хэмээн прокурорт дуудагдлаа хэмээн жиргэв.
Тэрбээр "Прокурор дуудлаа. АТГ-ээс бэлдсэн хавтаст “хэргээ” бариад шүүх рүү хүргэгдлээ. Тэднээс хууль ёс, шударга ёс хүлээх хэрэггүй боллоо. Бие даасан, хараат бус Шүүх байгаа гэж найдах л үлдэв." гэжээ.

Түүнийг АТГ-аас Тавантолгойн төслийн Ажлын хэсгийг ахалж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгасан байдаг. Улмаар түүнийг өнгөрсөн оны зургаадугаар сард ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад сулласан. Харин нэгдүгээр сарын дундаар АТГ-аас Ерөнхий сайд асанд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.