Дээд шүүх дуучин Б.Амархүүгийн ялыг хэвээр үлдээлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 03 сар 25 ・ 3

Улсын Дээд  шүүх дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийг шийдвэрийг хэвээр үлдээжээ. Ингэснээр хар тамхины хэрэгт холбогдсон дуучин үргэлжлүүлэн хорих ял эдлэхээр болсон юм.

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хоёр жилийн ял оноосон. Анхан шатны шүүхээс  Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгасан билээ.

Уг шийдвэрийг  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн  2019 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хүчингүй болгосон юм. Тодруулбал, давж заалдах шатны  шүүх хурлаар шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн байдаг. Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Улмаар хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан.

Харин Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр Улсын дээд шүүхээс ийнхүү анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчинтэй хэвээр үлдээв.

Эл хэргийг эргэн сөхвөл, өнгөрсөн оны  есдүгээр сарын 19- 20-нд шилжих шөнө нэгэн зочид буудлын гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: