Хичээл орох эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 04 сар 03 ・ 4

Элсэлтийн ерөнхий шалгалтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. 

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ, "Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоног тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Мөн хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлтэй холбоотой давуу ба сул тал ч бий.

Өмнө нь эцэг, эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг, эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй.

Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. 

Хэрэв сунгагдвал арванхоёрдугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна.

Мөн танхимын давтлагыг яаж зохион байгуулах талаар судалж байгаа" гэв. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 04 сар 06/

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    гэж ёстой байхгүй.

    Хариулах
  • Зочин / 2020 04 сар 03/

    Нэгдүгээр ангийн сургалтыг ирэх жилийн 9 сарын 1-нд эхлүүлж, нэг жилээр ухрааж эхнээс нь явуулах хэрэгтэй гэж гадуур эцэг, эхчүүд ярьж байна. Үүнтэй би санал нэг байна. 7-н настай л сургуульд ороо биз. Бүүр сайн гэж бодож байна. Дээр үед бид чинь 8-н настай сургуульд орж байсан биз дээ. Тэрний муу г

    Хариулах