Д.Отгондалай мөнгөн медалийн болзол хангалаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 10 сар 01

 

“Инчён-2014” Азийн наадам таагүй мэдээллээр үргэлжилж байгаа билээ. Манай улсын боксчин С.Төгсцогтын ялалтыг хүлээн зөвшөөрч чадаагүйд олон улсын хэвлэлийнхэн мөн л бухимдалтай байгаа юм. 

Тэгвэл манай тамирчин Д.Отгондалай 60 кг-ын жинд Японы тамирчин Сатоши Шимизүтэй тулалдаж 3:0 харьцаагаар ялалт байгууллаа. Тоглолтын дараа Д.Отгондалай "Надад одоо хожигдох эрх байхгүй. Би Монголын боксчдынхоо төлөө, Монголын багийнхаа төлөө бүх хүчээ дайчилж, тоглох ёстой байсан" хэмээлээ.

Японы тамирчин тоглолтын туршид хэд хэдэн удаа түүнийг мөргөсөн гэсэн ч манай тамирчин зайнаас тоглон ялсан юм. 

Маргааш алтан медалийн төлөөх шийдвэрлэх тоглолт хийнэ. Ингээд түүндээ уншигчдынхаа өмнөөс амжилтыг хүсье. 

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх