МУГТ Х.Цагаанбаатар: Тамирчдын мөнгийг буцааж олгох яам нь татан буугдчихлаа

Спорт ・Нийтэлсэн: Мэргэн охин 2014 12 сар 07 ・ 1

 

Манай улсын нэрийг Дэлхийн тавцанаа спортоор алдаршуулж яваа олон тамирчид бий. Тэдний тэргүүн эгнээнд явдаг МУГТ Х.Цагаанбатаар бухимдалтай явна. Тэрбээр "Сайн байцгаана уу? Энэ сошиол ертөнцөд байгаа зарим нэг хүмүүст жаахан юм хэлмээр санагдчихлаа. Спорт бол өрсөлдөөн ялж ялагддаг. Гэхдээ ямар ч тамирчин хүн ялахын тулд тэмцдэг юм. Ялагдах гэж хэзээ ч өрсөлддөггүй мэдээж алдаа оноо байгаа л байх алдаан дээрээ ажиллаад суралцаад дараа дараагийн амжилтаа гаргах ёстой.

Монгол Улсын хямралтай холбоотойгоор манай ихэнхи тамирчид Олимпийн эрхийн оноогоо цуглуулах гээд хувийн зардлаараа ахаасаа эгчээсээ найз нөхдөөсөө гээд л гуйж түүгээд тэмцээнд ирцгээсэн. Миний хувьд сүүлийн Казакстан, Узбекстан, Солонгос, Япон улсуудад зохион байгуулагдсан тэмцээнvvдэд хувиараа явж байна .Жудо бехийн холбоо маань маш олон хүний мөн залуу тамирчидын зардалыг энэ жил их гаргасан. Аливаа зүйл хэмжээ хязгаартай шүү дээ. Бид хувийн зардлаараа ирцгээсэн болохоор мэдээж аль болох хямд буудал олж орцгоосон. Жингээ үзүүлэх гэж бас тэмцээний заал руу тус бүрт нь 1 цаг зарцуулж цүнхээ чирээд метрогоор явж байна. Энэ нь мэдээж тамирчин хүнд сэтгэл санаа болон биеийн ядрал өгч л байгаа байх. Хэрвээ бид хангалттай мөнгөтэй бол бусад орны тамирчид шиг албан ёсны буудалд нь буугаад автобус унаагаар явах л байсан.  Албан ёсны буудалд буугаагvй гэж бид их шүүмжлүүлсэн тэмцээнд оролцуулахгvй гэсэн боловч, Багш нар маань гуйсаар байгаад тэмцээнд орох эрхээ авч тамирчид маань тэмцээндээ оролцож явна. Ганц энэ тэмцээн биш шүү олон тэмцээнд Амжилт гаргах гээд хувиараа тэмцээн уралдаанд оролцоод явдаг тамирчид зөндөө. 2014 оны Азийн наадамд оролцсон зарим терлийн тамирчид хувиараа явцгаасан зарим тамирчид нь байр хоолны мөнгөө өөрсдөөсөө гаргасан ССАЖЯ тесвийн тодотголоор мөнгө орж ирэхээр буцааж олгоно гэсэн боловч өдийг болтол байхгүй.

Одоо тэр яам нь татан буугдсан яах юм бүү мэд бодит байдал ийм л байна. Бүх орны тамирчид тэмцээн дуусаад 3 хоногийн хамтарсан бэлтгэл хийнэ. Энэ нь их өгөөжтэй өрсөлдөгч тамирчидтайгаа бэлтгэл дээр барилдаж vзэх боломж олддог юм. Манай зарим тамирчид оролцоно гэхдээ бас хувиараа. Тамирчидаа ялагдахаар битгий муулж бай, сэтгэл санааны дарамт их ирдэг юм. Мэдээж алдаагаа багш дасгалжуулагч нартайгаа ярилцаж тvvн дээрээ дvгнэлт хийж ажиллаж л байгаа Амжилтын төлөө тэмvvлж л яваа хvмvvс шvv дээ. Намайг одоо боль гэсэн хvмvvс их байх шиг байна лээ. Би больчихоор залуучууд хvсэл мөрөөдөлгүй тэмvvлэлгvй болчихдог юм. Гэхдээ хэзээ нэгэн цагт болих л байх тэр нь одоо биш. Хэн ялж байгаа нь хэн Дэлхийд өрсөлдөж байгаа нь тэмцээнд оролцдог спортын хууль байна шvv. Зайгаа тавьж өг гэдэг буруу ойлголттой. Тэр орон зайг өөрөө эзэллэж чадахгvй бол Дэлхийд өрсөлдөхгvй шvv дээ. Тэгээд ч би 60 кг 66кг гээд барилдаж байсан жингvvдээ залуучууддаа суллаад егчихсөн байгаа биз дээ. За та бvхэндээ vзэл бодлоо илэрхийллээ. Буруу зөрүү ярьсан бол холбогдох хүмүүс нь уучлаарай. Шүүгчид уурласан уур гараад гоё болчихлоо" хэмээн тамирчин хүн сэтгэлийн үгээ уудалсан юм. 

Д.Ана


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2015 01 сар 01/

    ******ирчид хамгийн өндөр амжилт гарагснаараа ерөнхийлөгчийн санаачилсан шагналийг авах хэрэгтэй улс орон хүнд байна.Цагаанаа гүндгээ 2 сардаа арав гаран сая төгрөг авч байна жахан шудрага байяалдаа

    Хариулах