‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 22 ・ 3

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралджээ. Тус хуралдаанаараа Үндэсний их баяр наадмыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.

Улмаар ‪Үндэсний их баяр наадмыг хөл хөдөлгөөн, бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэжээ. Наадмын арга хэмжээг телевиз болон цахимаар олон нийтэд дамжуулах юм байна.

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох улсын баяр наадмаа хийх эсэх нь эргэлзээтэй байсан бол өнөөдөр ийнхүү хэрхэн зохион байгуулах нь тодорхой болж байна. Аймгууд ч наадмаа яаж зохион байгуулахаа хэлэлцээд эхэлсэн. Тухайлбал, Өмнөговь аймгийн ИТХ энэ сарын 13-нд хуралдахдаа аймгийнхаа баяр наадмыг зохион байгуулах ажлын хэсгээ байгуулсан юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 24/

    naadamaa hiij delhiid siireghen bgaagaa haruulah heregtei

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 22/

    Olimp tsutslagdaj baihad naadmaa onjbol bolohgui iu

    Хариулах
  • зочин / 2020 05 сар 22/

    гэр гэрээсээ үзэж болно ш дээ заавал тэнд очиж шахалдаж чихэлдэж бхаар,энэ хөдөөнийхөн л завал цагаан сар хийнэ наадам үзнэ гээд бдын биш үү

    Хариулах