Жүжигчин Отгоо: Хүүхдийн вакцин асуудалтай байна, Д.Сарангэрэл сайд аа

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 05 сар 22 ・ 4

Жүжигчин Отгоо одонгийн хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэрбээр өөрийн цахим хуудаснаа "Хүүхдийн вакцин асуудалтай байна" хэмээв.

"Би дөрөвдэх хүүхдийнхээ 3-н сарын вакциныг хийлгээд 2 хонож байна. Айж байна. Дахиад улайгаад хавдсан 2дахь сарын вакциныг хийлгээд буглаа үүсэж бүтэн унтуулгатай хагалгаанд оруулсан. Жирийн л вакцин. Өмнөх 3 хүүхэддээ хийлгээд шөнө нь халуураад 2 дахь өдрөөс зүгээр болдог байсан. Гэтэл багын маань вакцин хүндрээд хэд хоног эх нялхасаас салаагүй. Тухайн үедээ вакцин хийсэн эмчид нь уурлаж яаж хийсэн юм бэ гэж хэд хэд ярьж уурласан. 3 сарынхаар нь нөгөө хийсэн эмчтэйгээ уулзлаа. Эмч учраа тайлбарлаад ийм тохиолдол харин ихсээд байгаа юмаа. Би сүүлдээ вакцин хүүхдэд тарихаас эмээж байна, уг нь гайгүй байдаг байсан, яагаад ингээд байгааг нь ойлгохгүй байнаа л гэнэ. Гэтэл өнөөдөр дахин өрхийн эмнэлэг орж үзүүлж шарлага хийлгэхдээ лавлаж асуулаа. Монгол улс хүүхдийн вакцин авдаг орноо өөрчилсөн, ковид-19-өөс шалтгаалсан байх, тэрнээс хойш хүүхдүүдийн вакцин буглах, хүндүүрлэх, үрэвсэх нь нэмэгдсэн. Бүх хүүхдүүд биш л дээ... иймэрхүү зүйл ярьж байна. Сарангэрэл сайдаа!!! Маш олон ээж хүүхдийнхээ товлолт вакцинийг хийлгэснээр хүүхэддээ мэс хүргүүлэх хэмжээнд хүрч байна.  Та аль улсаас вакцин авч хорооны эмнэлгээр хийлгэж байна вэ? Дахиад ингэж хүндэрхээс айж байна. Хэрвээ ийм өөрчлөлт миний хүүхдэд л байгаа бол тухайн хүүхдийн онцлог гэж ойлгохсон. Вакцин хүндэрч үрэвссэн ээжүүд маш их байна Хүрэх газар нь хүртэл шэйр хийгээрэй...Д.Сарангэрэл" гэсэн бөгөөд цааш түгээж өгнө үү гэж фэйсбүүк найзуудаасаа хүсжээ.

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

4 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 05 сар 25/

    ЭМЯ сайд сонгуулийн ажилдаа орсоон тиймээс гомдол хүлээж авахгүй

    Хариулах
  • Eej / 2020 05 сар 23/

    Daraa n autismtai bolchihvii dee, bi huugee 3 ba 4 sariin vaccinaas bolj tiim bolson gedegt ergelzehgui bn. Zuv zugeer tolgoigoo daaj bsn huuhed ternees hoish hudulguun muudsan. Mash hetsuu bn.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 23/

    Тарьж байгаа сувилагчаасаа болж байгаа байх тааруухан сувилагчийн тарьсан вакцин тариа болгон асуудал гаргадаг юм шиг

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 22/

    Энэ Одоо юу болоод байнаа товлолт вакцинаа хуртэл хийх чадахаа болиод байгаа юум уу манай улс

    Хариулах