Сэрэмжлүүлэг: COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 29

ЭМЯ-аас өдөр бүр 11:00 цагт COVID-19 өвчний талаарх мэдээллийг өгдөг билээ.

Энэ үеэр Монгол улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 болсныг мэдээллээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал  Д.Нямхүү:  “2020.05.28-ны өдөр 369 хүнд шинжилгээ хийснээс 351 хүний хариуг сөрөг гарсан. 18 хүнд COVID-19  илэрлээ.

COVID-19 халдвар авсан хүмүүс нь  2020.05.28-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн бөгөөд 19-52 нас хүмүүс байна. Халдвар авсан болох нь батлагдсан хүмүүсээс 11 нь оюутан.

Ингэснээр Монгол улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 179 боллоо. Үүнээс эдгэрч эмнэлгээс гарсан   43, одоо эмчилгээ хийлгэж байгаа 136 хүн байна. Биеийн байдлын хувьд 121 хүн  хөнгөн,   хүндэвтэр 15 хүн байна” гэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх