Ээж нь гурван сартай хүүхдээ тэвэрч цонхоор үсэрсэн гэх хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 05 сар 30 ・ 9

Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд өчигдөр буюу тавдугаар сарын 29-нд нэгэн эмэгтэй гурван сартай хүүхдийнхээ хамт цонхоор үсэрч амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тус хорооны дугаар байрны зургаадугаар давхраас эмэгтэй хүн хүүхдээ тэврээд үсэрсэн хэмээх дуудлага 19:00 цагийн орчимд ирсний дагуу цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт ажиллахад 1983 онд төрсөн эмэгтэй "У" нь гурван сартай охин "Т"-г тэврэн өндрөөс унаж нас барсан нөхцөл байдал тогтоогдсон байна.

Цагдаагийн байгууллага шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байгаа талаар мэдээллээ. 

-ТАЛИЙГААЧ БҮСГҮЙ ГЭРЭЭСЛЭЛ БИЧИЖ ҮЛДЭЭГЭЭД ЦОНХООР ҮСЭРСЭН-

Талийгчийг үсрэхээс өмнө цагдаагийн алба хаагчид нөхрийг нь хүчирхийллийн хэргээр байцааж байсан гэх эх сурвалжийн мэдээлэл ч бий. Мөн хэргийн урьдчилсан шалгалтаар талийгч бүсгүйн гэрээс гэрээслэл бүхий захидлыг олсон гэнэ. Үүнээс харахад талийгаач бүсгүй хүчирхийлэгч нөхрөө гэртээ ирэхээс нь өмнө урьтаж захиа бичиж үлдээгээд, үрээ хувцаслаад зугатах гэж байсан ч, төлөвлөгөө нь бүтээгүй тул эрхгүй цонхоор үсэрч амиа зольсон байж болзошгүй таамаг иргэдийн дунд хөвөрч байна. Цагдаагийн газраас эх үрийн үхэлд холбогдуулан хоёр эрэгтэйг шалгаж байгаа. Магадгүй бүсгүйн гэнэтийн үсрэлт хоёр дахь залуутай холбоотой байхыг үгүйсгэхгүй.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

9 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 02/

    Баянголын засаг дарга АН-ын С.Одонтуяа байх аа, С.Эрдэнэ вангийн аль хатан нь л бил ээ???

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    С.Эрдэнэ техлоги байна. Эхнэрийн нь сүнс шингэсэн дүүрэг байна.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    С.Эрдэнэ техлоги байна. Эхнэрийн нь сүнс шингэсэн дүүрэг байна.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    С.Эрдэнэ техлоги байна. Эхнэрийн нь сүнс шингэсэн дүүрэг байна.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    МАН-ын өмхий хулгайчууд биднийг ийм нийгэмд амьдруулж байна.МАН-ыг устгах хэрэгтэй

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 31/

    Mongol erchuudiig bagaas ni surch bolovsruulah ard tumenii bas toriin bodlogo shaardlagatai. Mongol erchuud yu ch hiij chadahgui arhichin emegteichuudee daramtlaj amidragsad bolood bna. Ene emegtein iheld nohor buruutai. Hoorhii emegtei hoid nasandaa jargaasai.

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 31/

    Хариулах
  • Зочин / 2020 05 сар 30/

    Нөхөрийг нь бууд

    Хариулах
  • bat / 2020 05 сар 30/

    Одоо цагт хүний хань таныг ёртөнцийн мөнх бусыг үзэх тэр агшинд хань минь ам нь цангаа болуу гэж бүлээн сүү уулгах уу үхэж далд орж байна уу гэж нүдний булангаараа харах уу танаас надаас л шалтгаална

    Хариулах