Н.Энхбаяр: МАНАН-г арилгаж, наран мандаах сонголтыг хийж чадна гэдэгт итгэж байна

Улстөр ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02 ・ 8

СЕХ-ноос  2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг өнөөдөр /06.02/гардуулж байна.  “Та бидний эвсэл”-ийн тэргүүн, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр СЕХ-ны байранд өөрийн биеэр очиж нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг гардан авлаа.   Тэрээр энэ үеэр  СЕХ-ны гишүүдийг УОК-оос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхгүй байгааг шүүмжлэв.  Мөн “Би албан ёсоор үнэмлэхээ гардан авлаа.  СЕХ-ноос  сонгууль явуулах дүрэм, журам гаргасан. Гэвч өөрсдөө үүнийг биелүүлэхгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Бид МАН, АН-ын дэглэмтэй ийм л шударга биш нөхцөлд сонгууль явуулахаар тэмцэж байна. Сонгогчид та бүхэн маань энэ дэглэмийг нураахыг төлөө бүгдээрээ сонгуульдаа идэвхитэй оролцоорой. Энэ сонгуулийг ходоодоор биш үзэн ядалтаар биш, сэтгэлийн хөдлөлөөрөө биш ухаанаараа сонголт хийгээрэй.  МАН, АН-аас салах цаг ирсэн байна.  Өөрчлөхгүй бол бидний амьдрал яг хэвээрээ үлдэнэ.  Монголчууд та бүхэн маань нөхцөл байдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж байна.  МАНАН-г арилгаж нар мандаах сонголтыг хийж  чадна” гэлээ.  

2020 оны сонгуульд нам, эвсэл, бие даагч нийт 639 хүн өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлжээ. 

 

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

8 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 06 сар 03/

    Өрөвдөлтэй өвөө ганцаардаад

    Хариулах
  • Тэглэхээр шийдэж дээ / 2020 06 сар 02/

    За ОЮУ ТОЛГОЙн жоохоон улдсэн хувыг АНГЛИ АМЕРКУУДАД бур тэглэтэл нь огохоор санаа шуудчиж дээ. Одоо Ийм нэг 3 хун гархад бол ЧИНГИС ХААНы уусгэсэн МОНГОЛ УЛСЫГ бол холдоо чирчих юм байна доо

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    За ашгүй дээ

    Хариулах
  • zochin / 2020 06 сар 02/

    huuhedteigee niilj neg hunii nam bolgoj avah ni dutajdee.

    Хариулах
  • Zochin / 2020 06 сар 02/

    Enkhbayar guian uuriinh ni uusgesen buleglel shdee.

    Хариулах
  • иргэн / 2020 06 сар 02/

    үнэн л байгаа даа.

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Энэ хорлонтой өвгөн улс оронд хохирол учруулахаас өөр олигтой юм хийхгүй

    Хариулах
  • Зочин / 2020 06 сар 02/

    Амжилт хүсье МАНАН-г нам дарнаа

    Хариулах