Ratatouille хийж сурцгаая

Бусад ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02

“Маргаашийн анагаах ухаан бол ЗӨВ ХООЛЛОЛТ юм” Доктор Линус Пауллин

Ингээд өнөөдөр бүсгүйчүүд та бүхэндээ Ratatouille хэмээх эрүүл, амттай сайхан хоолыг хэрхэн хийх зааврыг хүргэж байна.

Нийт хүнсэнд хэрэглэдэг 44 төрлийн хүнсний ногоо байдаг бөгөөд “Монгол ногоо” төслөөс хийсэн судалгааны дүнгээс хархад дунджаар 17 нэр төрлийг Монголчууд мэддэг бөгөөд 12-ыг нь хэрэглэж мэддэг, харин 5 нэр төрлийн л хүнсний ногоо хэрэглэж байгаа нь харагдлаа. Үүнд: Лууван, Сонгино, Байцай, Сармис, Манжин гэсэн нэр төрлүүд багтаж байна. Төмс нь хүнсний ногоонд ордоггүй. Мөн судалгаагаар Монгол хүн сард 7,8 кг хүнсний ногоо идэж байгаа бөгөөд идвэл зохих дундаж хэмжээнээс 2 дахин бага байгаа гэсэн үзүүлэлттэй байна. Иймд хүнсэнд хэрэглэж буй хүнсний ногооны нэр төрөл болон хэмжээгээ нэмэгдүүлэх нь үр хүүхэд, гэр бүлийнхээ эрүүл мэнд, сэтгэл санаа, бие бялдарын хөгжилд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт болох юм. Өнөө цагт эмээр бус хоолоороо дамжуулан эрүүлжиг чиг хандлага дэлхий дахинд ихэд түгэж байна.

“Маргаашын анагаах ухаан бол ЗӨВ ХООЛЛОЛТ юм” Доктор Линус Пауллин

Ингээд өнөөдөр бүсгүйчүүд та бүхэндээ Ratatouille хэмээх эрүүл, амттай сайхан хоолыг хэрхэн хийх зааврыг хүргэж байна.

  Орц Хэмжээ
1. Хаш
2. Улаан лооль
3. Шар хулуу  
4. Ногоон хулуу  

 

  Соус Хэмжээ
1. Ургамлын тос тохируулах
2. Сонгино
3. Сармис 4 хумс
4. Чинжүү
5. Давс, хар перец  тохируулах
6. Томатны нухаш 300 мл
7. Базилик 2х.х

 

 

Амтлагч:

Хэмжээ
1. Базилик тохируулах
2. Сармис 1ц.х
3. Яншуй 2х.х
4. Ганга 1ц.х
5. Давс, перец тохируулах
6. Оливын тос 4х.х

Хийх арга:

  1. Тосоо халаагаад сонгиноо хэрчиж хийнэ. Бага зэрэг шарсны дараа 4 хумс сармисаа нэмж хийнэ. Дараа нь шар болон ногоон чинжүүг шоо хэлбэртэй хэрчиж хийнэ. Давс перецээ тохируулсны дараа томатны нухашаа асгаад сайтар хутгана. Дээр нь базиликаа нэмнэ.
  2. Үүний дээр хаш, улаан лооль, хар хулуу, ногоон хулуугаа нарийхан хэрчиж, хэрчим тус бүрээр дарааллуулж хольж тойрог хэлбэрээр эгнүүлэн тавьна. Дээр нь амтлагчаа асгаад тугалган цаасанд амыг нь боогоод 190 С-д 45 мин жигнэнэ. Ингэхдээ сүүлийн 20 минутанд тугалган цаасгүйгээр жигнэнэ.

Эх сурвалж: Гоолингоо.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх