Д.Түвшээ, Э.Дөлгөөн нар "Бороо" дууны клипэнд тогложээ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 02

Трап урсгалаар уран бүтээлээ туурвидаг реппер Ginjin буюу Г.Гарьд, өөрийн хэв маяг, өвөрмөц төрхөөрөө ялгарч чадсан залуу уран бүтээлч  Mrs’M нар хамтран "Бороо" нэртэй шинэ уран бүтээл гаргажээ. 

Уг дуу өчигдөр цацагдсан бөгөөд “Positive Mongolian” Э.Дөлгөөн, Д.Түвшинбаяр нар дүрс бичлэгэнд дүр бүтээжээ. 

Ginjin, Mrs’M нарын хувьд, "Сувгаа соль" "Гоё тэ", "Энэ мөч", "Ханахгүй"  зэрэг олон уран бүтээл дээр хамтран ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн сарын 25-нд "Биеэ даа" нэртэй шинэ уран бүтээлээ цацсан юм. 

Сонирхуулахад, Mrs’M ирэх жил бие даасан шинэ цомог гаргахаар зорьж байгаа аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх