“The Hu” хамтлаг хандивын тоглолт хийнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 06 сар 11

“The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-нд хийхээр болжээ.

Тэр уг тоглолтоо “Хүрээ” энтертайнмент ХХК-тай хамтран зохион байгуулж, МҮОНРТ-ээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх аж.

Тус хамтлаг нь Монголын биет бус өв болсон хөөмий, хархираа төрлөөр морин хуур, товшуур, цуур зэрэг уламжлалт хөгжмийн зэмсгийг ашиглан тоглохдоо Хүннү рок чиглэлээр уран бүтээлээ туурвидаг билээ.

МҮОНРТ-ээр шууд дамжуулан дунджаар хоёр цаг орчим үргэлжлэх тус тоглолтын үеэр үзэгчид, ард иргэд мөнгөн хандиваа Хаан банкны данс болон Candy данс руу шилжүүлэх боломжтой юм. Мөн тоглолтын хугацаанд цугларсан хандивыг COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд зориулж Улсын Онцгой комисст хандивлах гэнэ.  

 

 

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх