Беларусын Ерөнхийлөгч наймдугаар сард болох сонгуулийнхаа өмнө их цэвэрлэгээ хийж, өрсөлдөгч нараа баривчлуулж байгаа мэдээлэл гарч байна. Зургаа дахь удаагаа нэр дэвшиж буй түүний эрх мэдэл хязгааргүй их болсныг илтгэх энэ үйл явдал илтгэх биз ээ.

Монголд ч ийм үйл явдал өнөөдөр давтагдаж байна. 2020 оны УИХ-ын сонгууль баривчилгаан дунд өрнөж байна. Сонгууль эхлэхээс өмнө нэр дэвших эрхээ аваад байсан Н.Номтойбаярыг шууд л бариад хорьчихсон. Дараа нь нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хоригдлоо. Өчигдөр нэр дэвшигч Д.Ганболд, С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг баривчлан хорьлоо. Энэ талаар Ц.Сандуй саяхан өгсөн ярилцлагандаа их оноод хэлчихсэн байна лээ. Тэрээр “Хүмүүсийг айдаст автуулах ажиллагаа. Намайг хилс хэргээр барьж хориход хүмүүс халаглаад л өнгөрсөн. Тэр тестээ шинэ хонгилынхон над дээр амжилттай туршсан. Дараагийн тестээ Н.Номтойбаяр дээр хийлээ. Гишүүнээс нь татгалзуулаад, нэр дэвшигчийн үнэмлэхээ авахаас нь өмнөхөн хорилоо. Дараа нь УИХ-ын гишүүн байсан ч хамаагүй шүү гэж Ж.Эрдэнэбат гишүүнийг хорьж байна. Энэ бол ард түмнийг айдаст автуулах, үе шаттай технологи, оролдлого...” гэж ярьсан байсан. Ц.Сандуйг нэр дэвших нь нээлттэй, ямар ч хууль бус зүйл алга гэж шүүхийн шийдвэр, тогтоол гарчихаад байхад өдгөө СЕХ хуралдаж нэр дэвшигчийнх нь үнэмлэхийг өгөхгүй өнөөдрийг хүрээд байгаа юм.

Бид өөрсдийгөө ардчилсан орон гээд итгээд байдаг. Гэтэл өрсөлдөгчөө барьж хорьж байгаа энэ байдал арай л өөр байдлыг харуулаад байна. Одоо сонгуулийн өдрүүдэд үргэлжлээд хэд хэдэн шүүх хурлууд товлогдсон байгаа учраас баривчилгаа үргэлжилнэ биз. Магадгүй, сонгуулийн өмнөх өдөр сүүлчийн өрсөлдөгчөө хорьж байх вий.Хүний эрхийн төлөө дуугардаг, үзэл бодлоо илэрхийлдэг хуульч, улстөрчид ч баривчилгааны эсрэг үзэл бодлоо илэрхийлээд эхэлсэн байна. хэн юу хэлснийг тоймлоё.

Oyungerel Цэдэвдамба@oyunlt14h

1937 онд Лхүмбийн хэрэгт буудуулсан эхний том албаны нөхдийг эх орноосоо урвагч гэж бат итгүүлсэн бсн ба шүүх хурал нь театрт болж ард түмэн алга ташиж бв. дараа нь айл бүр хүнээ буудуулсан бдаг. Өнөөдрийн баривчилгаанд алга ташиж яавч болохгүй. Хүний эрхийн дархлаатай байцгаая!

 

Temuujin Kh @Temuujin_Kh 18h

Шүүхийг ҮАБЗ гэх гурван улс төрчийн гарт хууль батлаад өгчихсөн МАНгарууд сонгуулийн дараа илүү олуулаа ачигдах байх! Өш авахыгаа шударга ёс гээд андуурах хэрэггүй. Цэрэг болж тоглож, энэ тэнд очиж ёслоод, шүүх, хуулийн байгууллагаар өширхөлөө тайлаад байвал үйлийн үр буцаж ирнэ!

 

Мөнхчулууны Зоригт @m_zorigt 7h

Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль дөхсөөр ... Ерөнхийлөгч Лукашенко баривчлуулсаар өнөөдөр сүүлчийн өрсөлдөгчөө баривчилж дуусгасан байна

 

Odontuya Saldan @OdontuyaS16h

Олон сонгуульд орж байлаа.Ийм баривчилгаатай хөгийн сонгууль үзсэнгүй.Хэдэн тэрбум төл гэнэ үү?

 

Д.Хаянхярваа @Khayankhyarvaa 20h

Энэ хоморголон баривчилгаа хийж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ. Хэлмэгдүүлэлтийн хар салхи биднийг нөмрөх аюул ард түмнийг айдаст автуулж байна. Бид ийм ардчилалыг хүсээгүй. Монголын шүүх МОНГОЛ улсын улс төрд эрээ цээргүй оролцож эхэллээ. Энэ аюул шүү.

 

БАТЫЙ @batengineer 21h

Монголын шүүх цагдаа Ардын Намын Журамт Цэрэг болсоныг та бид харж бн. Журмын 461-р хашааны манаач нартаа багаар нь саналаа өгөх хэвээрээ юу та

Д.САЙХАН

Эх сурвалж: www.dnn.mn