Д.Нямхүү: 10 оюутан эдгэрч, ХӨСҮТ-д 47 хүн үлдлээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 24 ・ 1

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Зургаадугаар сарын 23-нд 249 хүнд шинжилгээ хийсэн, коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан есөн хүн, "Алтанбулаг"-ийн боомтоор орж ирсэн 39 авто тээврийн жолооч, Замын-Үүдээр орж ирсэн 173 жолоочид хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. 19-35 насны долоон эрэгтэй, гурван эмэгтэй оюутан эдгэрч гарлаа. Тэд нийт 28-41 хоног эмчлүүлсний дараа эдгэрлээ.

Ингээд нийт эдгэрсэн хүний тоо 168 хүрч, эмчлэгдэж байгаа 47 хүн үлдлээ. Тэдний 41-ийнх нь биеийн байдал хөнгөн, зургаан өвчтөний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр Сиэттл хотоос тусгай үүргийн онгоц ирсэн. Хүмүүсээс аль болох хурдан шинжилгээ авах болно" гэлээ. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: