CЕХ: Говь-Алтай аймаг ирцээрээ тэргүүлж байна

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 06 сар 24 ・ 2

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд 13 нам, дөрвөн эвсэл болон бие даагч зэрэг нийт 606 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, 9 дүүрэгт үргэлжилж байна.

Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Санал хураалтын 12:00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос танилцууллаа.  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, УБЕГ-ын дарга Б.Баасандоржийн мэдээлснээр 12:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд ирц 222138 иргэн 23.49 хувьтай, орон нутагт 26.46 хувьтай байна. Харин улсын хэмжээнд 25.13 хувьтай байна

Дараагийн ирцийн талаарх мэдээллийг СЕХ-ноос 18.00 цагаас өгнө.

Архангай -25.25 хувь

Баян-Өлгий-18.40 хувь

Баянхонгор-29.97 хувь

Булган-25.21 хувь

Говь-Алтай-34.19 хувь

Говьсүмбэр, Дундговь-23.67 хувь,

Дорнод-26.58 хувь

Дорноговь-27.28 хувь

Завхан-28.63 хувь

Өвөрхангай Өмнөговь-28.07 хувь

Сүхбаатар-32.38 хувь

Сэлэнгэ-22.81 хувь

Төв-24.75 хувь

Увс-26.04 хувь

Ховд-27.04 хувь

Хөвсгөл-25.51 хувь

Хэнтий-27.46 хувь

Дархан-26.34 хувь

Орхон-23.53 хувь

Багануур, Багахангай, Налайх-22.23 хувь

Баянзүрх дүүрэг-23,70 хувьтай үргэлжилж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

2 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: