Нохой зууж ирсэн тарвага идээд халуурчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 06

Ховд аймагт хоёр иргэн тарваган тахал тусан, эмчлүүлж байгаа билээ. Тус аймаг орох, гарах замыг өчигдөр нээсэн. Тэгвэл өөр нэгэн аймаг болох Баян-Өлгийд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.

Тус аймагт 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарваганы махыг хэрэглэн, улмаар халуурсан гэсэн зовиуртайгаар эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор тухайн иргэний шинжилгээний хариу хараахан гараагүй байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх