СУРВАЛЖИЛГА: Орон сууцны айлууд ногоогоо 2300-6000, харин гэр хорооллынхон 1900-5500-гаар авч байна

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 07 ・ 3

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа төмсний үнэ нэгэн үе тэнгэрт хадаж, иргэдийн бухимдлыг төрүүлж байв. Төмсөө дагаад лууван, байцаа, сонгино, манжин зэрэг ногооны үнэ хөөрөгдөж, хоногийн хоолоо аргацаах иргэдэд хүнд туссан билээ.

Монголчууд “Манжин байвал махаар яах вэ” гэдэг. Энэ нь нөгөөтэйгүүр ард иргэдээ хүнсний ногоогоор эрүүлжүүлэх нэг арга байхыг үгүйсгэхгүй.

Гэвч өнөөдөр манжингийн үнэ 6000-6500 төгрөгт хүрэв. Нэгэн үе ногоогоо килограммаар нь жинлүүлээд авдаг байсан иргэд хэд гурван төмс, ганц нэгхэн лууванг бутархай хэдэн төгрөгтөө тааруулчих санаатай зогсоно. Бид ойролцоох зах, хүнсний дэлгүүр болон супермаркетуудаар явж хүнсний ногооны үнийг судлав.

 

Хамгийн эхэнд зориод очсон газар бол “Хүчит шонхор” худалдааны төв. Захаар үйлчлүүлэх иргэдийн хөл татарч, хаа нэгхэн худалдаа хийх иргэд харагдана. Захын дотогш ормогц зүүн урд зүгт байрлах ногооны павильонуудаар хэсэг явав. Худалдаачид ногоо авах нь уу гэсэн харцаар харж аль өнгөтэй, үзэмжтэй гэсэн ногоо бүрээ танилцуулах нь үйлчлүүлэгч багассаныг илтгэх мэт. Ийнхүү бид 10-р павильоны худалдагч Ү.Алтантуяатай хэсэг ярилцав.

Ярилцлагын өмнөтгөлд тэрбээр төмсний үнэ 200-300 төгрөгөөр харин манжин 2000 төгрөгөөр буурсныг онцлов.

 

-НОГООНЫ ҮНЭ ӨССӨН НЬ НЭГ ИХ УДААН ҮРГЭЛЖЛЭХГҮЙ-

-Одоогийн байдлаар ногоо ямар үнэтэй худалдаалагдаж байна вэ?

-Нэг хэсэг төмс 2000-2300 төгрөгийн хооронд өссөн. Аргагүй шүү дээ. Бид тариачдаас нэг килограмм төмсийг 1800-1900 төгрөгт авч, түүн дээрээ 100-200 төгрөг нэмээд борлуулж байсан. Харин манжингийн хувьд бүр 6000-6500 төгрөгт хүрсэн шүү. Гэхдээ ногооны үнэ одоо эргээд буурч байна. Гэвч өмнө нь өндөр үнээр авсан ногоогоо ядаж ирсэн үнээр нь ч болов зарахыг хичээж байна.

-Импортоор орж ирж буй ногооны хувьд үнэ нь хэвийн байгаа юу?

Урдаас ногоонууд хэвийн ирж байгаа. 800 төгрөгт ирээд бид 1000 төгрөгөөр худалдаалж байна. Хятад ногоонууд ч яах вэ үнэ нь нэг их өсөөд байхгүй Харин Монгол ногооны хувьд шинэ ургацын ногоо гарч ирэхээс өмнөх хэд хоногт угаасаа ингэж өсдөг юм. Энэ нь гэхдээ нэг их удаан үргэлжлэхгүй шүү дээ.

Ногооны үнэ яагаад огцом өсөөд буурсан юм бол. Та худалдаа эрхэлдэг хүний хувьд юу гэж бодож байна вэ?

-Тариаланчид өөрсдөө зохиомол үнийн хөөрөгдөл үүсгэсэн л гэж бодож байгаа. Шинэ ургацын ногоо гарвал ногооны үнэ нь эрс буурна гэдгийг тооцоолж, зоорины ногоогоо л борлуулж дуусгах нэг арга гэж бодсон.

-ИРГЭД ХОРИН МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТАВАН КИЛОГРАММ ХҮРЭХГҮЙ ТӨМС АВЧ БАЙСАН-

 

-Коронавирусийн цар тахал, таны бизнест хэрхэн нөлөөлж байна вэ?

Яалт ч үгүй, өдөр тутмын хоол хүнсний хэрэглээ учир харьцангуй гайгүй л байна. Ногоог хоёр хүн авахгүй юм гэхэд, гурав дахь нь заавал авдаг байхгүй юу. Ахуйн бараагаа бодвол хүнс ч бас учиртай шүү.

-Ногооны үнэ өсөөд одоо эргээд буурч байна гэлээ. Хүмүүсийн хандлага, худалдан авалт өөрчлөгдөж байна уу?

-Ногооны үнэ нэмэгдэхэд иргэд маш бухимдалтай байсан. Аргагүй шүү дээ. 20000 төгрөгөөр ердөө 5кг төмс авахаар тэгж бухимдалгүй яах вэ. Хүмүүс ногооны үнэ нэмэгдсэнг худалдагч нартай холбон тайлбарладаг. Цаанаасаа үнэтэй ирсэн ногоог илүү нэмж чадахгүй, 100 төгрөг нэмээд л худалдаалдаг.

 

үргэлжлэлийг эндээс


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

3 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал:

  • Зочин / 2020 07 сар 08/

    Зах дээр яваа хүний нүүрэн дээр орон сууц, гэр хороололд амьдардаг гээд биччихсэн байдаг юм уу?

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 07/

    ногоо бензинээс үнэтэй болох гэж. хүнс бензинээс хамаардаг гэсэн худалаа юм байна.

    Хариулах
  • Зочин / 2020 07 сар 07/

    рророророр

    Хариулах