Өндөржүүлсэн бэлэн байдлыг 7 сарын 31 хүртэл сунгалаа

Улстөр ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 07 сар 10 ・ 1

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай”  тогтоолын төслийг хэлэлцэж,  07 дугаар сарын 31-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргалаа. 

Ингэснээр нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн хэсэгчилсэн бэлэн байдлын зэргийг  2020 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: