Коронавирусний халдвар НЭМЖ ИЛРЭЭГҮЙ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 08 сар 08

Эрүүл мэндийн яамнаас коронавирусний нөхцөл байдлын талаар өнөөдрийн /2020.08.08/ ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны наймдугаар сарын 7-ны өдөр нийтдээ 595 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Эдгээр сорьцуудаас коронавирус илрээгүй байна. Өнөөдрийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 293, эмнэлгийн хяналтад 33 байгаагаас хоёр хүний биеийн байдал хүнд байгаа. Тусгаарлалтад байгаа иргэдээс нэг иргэний биеийн байдал хүнд байгаа. Тухайн иргэн нь бөөрний дутагдал оноштой байгаа. Өчигдрийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн шинжилгээ өнөөдөр хийгдэж байна" гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх