"Шинэ үе"-ийнхэн намар цагийн тоглолтын хөшгөө маргааш нээнэ

Урлаг ・Нийтэлсэн: Мэргэн охин 2020 09 сар 17 ・ 1

 

Дэлхийн дахинаа тархаад буй цар тахлын улмаас урлаг, соёлын арга хэмжээг хориглоод байсан билээ. Тэгвэл урлаг, соёлын арга хэмжээг хэвийн хэвийн явуулах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргав.

Удаан уулзаагүй үзэгчддээ "Шинэ үе" продакшн намар цагийн тоглолтын хөшгөө маргааш нээнэ. Тодруулбал, тус хамтлаг МҮЭСТО-ны тайзнаа есдүгээр сарын 18-наас эхлэн өдөр бүр 19 цагаас “BEST_OF_COMEDY_2K20” тоглолтоо толилуулах юм.

Дархлаагаа дэмжицгээе уриатай тус шоу тоглолтыг үзэхээр зорихдоо үзэгч та маскаа зүүхээ мартав аа.

Тоглолтын тасалбарыг www.ticket.mn сайтаар захиалах боломжтой бөгөөд МҮЭСТО-ны касснаас худалдан аваарай.

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх

1 Сэтгэгдэлтэй
Сэтгэгдэлүүд харагдах байдал: