НИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчид нийслэлийн Сонгуулийн хорооноос үнэмлэхээ гардан авсан билээ. Ийнхүү сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, нэр дэвшигчид иргэд,  сонгогчидтойгоо уулзалтаа хийсээр байна. Тэдний нэг нь Мягмарсүрэнгийн Болдбаяр. Тэрбээр БЗД-ийн ИТХ-ын сонгуулийн 13-р тойрог 13, 14-р хороонд нэр дэвшсэн юм.

 

Уулзалтын үеэр түүнийг иргэд, сонгогчид нь зөв бодлогоор, ил тод байдлаар хөгжил өөд хөтөлж чадах залуу байна  хэмээн ам сайтай үдэж байлаа. М.Болдбаяр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалгаа, тооцоо, зөв зохион байгуулалттай хийснээр олон асуудлаас салж чадна. Олон мянган айл өрх тохилог дулаан орон сууцанд амьдарч, олон хүүхэд эрүүл, аюулгүй орчинд өсч бойжиж, олон ахмад гэрийнхээ гадаа нарлан суух боломжтой болно.  Гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалгаа, тооцоо, зөв зохион байгуулалттай хийснээр олон асуудлаас салж чадна. Хамгийн гол нь чөлөөлсөн газарт орон сууцтайгаа хамт ногоон байгууламж, гэрэлтүүлэг, тоглоомын болон спортын талбайг цогцоор нь байгуулж хүний амьдрах орчинг бүрдүүлнэ. Мөн нэгдмэл удирдлагаар дэд бүтцийг шийдэж итгэлийг зүтгэлээр хариулна гэдгээ хэллээ.

Дашрамд дуулгахад, Тэрбээр Улаанбаатар хотыг утаагүй болгох их ажилд гар бие оролцож буй  гэдгээр нь иргэд андахгүй сайн мэднэ. Таван Толгой Түлш ХХК-ны Үйлдвэрлэлийн албаны даргын албыг хашдаг.