Хан-Уул дүүргийн газар зохион байгуулалтын алба, Газар ашиглалт бүртгэлийн хэлтэс албан үүргийн дагуу Зайсангийн Оргил худалдааны урд "Ариг гал" компани авто замтай тулган хашаа барьсанаас болж явган хүн явах боломжгүй болоод байсан газрын зөрчлийг арилгаж, хашааг татууллаа.

Тухайн ажлын авч хэрэгжүүлснээр явган зорчих иргэд тус газраар өмнө нь явахад тулгараад байсан замын тээврийн осолд өртөж болзошгүй эрсдэлийг ийнхүү арилгаж иргэдэд ээлтэй орчныг бүрдүүлж байна.