Баянзүрх дүүргийн 3 хороо Ану-Үжин зочид буудлын ард орших орон сууцны барилга явган хүний зам дээр байгууламж барьсанаас болж явган хүн явах замгүй болсоноос гадна тус хороонд орших Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн 50 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн хувьд хүндрэлтэй асуудал болоод байна гэх иргэдээс ирсэн санал гомдлыг цахимаар хүлээн авч тус дүүргийн газар зохион байгуулалтын алба энэ асуудлыг яаралтай шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албаны авч хэрэгжүүлсэн шийдвэрийн хүрээнд тус барилгын ажлыг зогсоож, газрын зөрчлийг арилгалаа.