2020.10.29-ны өдрийн 20.50 цагийн орчимд Хэнтий аймаг Батширээт сум 4-р баг “Өндөр даваа” гэх газар /сумын төвөөс баруун урагшаа 5км/ шороон замд Toyota Probox автомашины жолооч нь замын хажуугийн мод мөргөж 60 настай, эрэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна. 
МУ-ын ЗХД-ийн 12.2 дахь заалт Харанхуй үе болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явахыг анхааруулж байна. 
Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно.