Баян-Өлгийд бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу сөрөг гарчээ

Нийгэм ・Нийтэлсэн: Отгонхүү 2020 11 сар 03

ОХУ-аас импортоор бараа таваар оруулдаг аж ахуйн нэгжүүдийн ажилтнууд болон гадаадаас эх орондоо ирж тусгаарлалтаас гарсан 100 гаруй иргэнээс сорьцын шинжилгээ авч, тандалт судалгаа хийхэд 3 хүний шинжилгээний хариу эргэлзээтэй гараад байсан юм.

Улмаар тухайн 3 иргэн болон тэдний ойрын хавьтагчдыг тусгаарлаад байв. Дээрх гурван иргэний нэг нь өнгөрсөн 6 дугаар сард тусгай нислэгээр Бүгд Найрамдах Казахстан Улсаас эх орондоо ирсэн, улмаар коронавирусний халдвар илэрч, ХӨСҮТ-д эмчлүүлээд гарсан хүн аж. Харин нөгөө 2 хүн нь түүнтэй хамт ажилладаг байжээ.

Тэгвэл эдгээр иргэдийн PCR /полимеразын гинжин урвал/-ын шинжилгээний хариу сөрөг гарчээ. Одоогоор Баян-Өлгий аймагт хөл хорио тогтоогоогүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа боловч иргэдийг амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлахыг мэргэжлийн хүмүүс анхааруулж байна. 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.


Сэтгэгдэл үлдээх